2019 оны 7 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

/ Ихэнх хугацаанд нутгийн хойд хагаст бороотой байна. /

Баруун аймгуудын нутгаар: 25, 28-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно.  Салхи 25-27-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 26-наас ихэнх нутгаар сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 27-нд ихэнх нутгаар бороо, 25, 28-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 27, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 25, 26-нд ихэнх нутгаар дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 25-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо, 27, 28-нд дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 27-28-нд зарим газраар секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 26-наас нутгийн өмнөд хэсгээр хална.

Говийн аймгуудын нутгаар: 27-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 26-28-нд ихэнх нутгаар секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус байна. 25-26-нд ихэнх нутгаар хална.


Эх сурвалж: ЦУОШГ