Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхитай байхыг анхааруулж байна. 

2019 оны 11 дүгээр сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Эг-Үүр, Орхон,  Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 15-20 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын хөндийгөөр өдөртөө 7-12 градус, бусад нутгаар өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.Өдөртөө 11-13 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 градус хүйтэн байна.