Улс тунхагласны болон Монгол бахархлын өдрийн барилдаанууд хамт нэг өдөр болно. 

Тодруулбал, энэ сарын 26-нд "Улс тунхагласны" буюу Үндсэн хуулиа баталж, Хаант засаглалаас Бүгд найрамдах улсын хэлбэрт орсны баяр, энэ сарын 27-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр" тохиож буй. Дээрх өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан болдог уламлалтай. Энэ жил тус хоёр өдөр дараалан тохиож байна. 

Иймд дээрх барилдаануудыг нэгтгэсэн чансаа өдөр 128 бөхийн бөхийн барилдаан маргааш буюу энэ сарын 27-нд 14.00 цагаас Буянт Ухаа спорт ордонд болно. 

Бөхийн барилдааны тасалбарыг Буянт Ухаа спорт цогцолборын касс болон www.ticket.mn сайтаар худалдаалж байна.  ЭНД дарж цахимаар авна уу.

"Барилдааныг нэгтгэж буй учир хоёр тэмдэглэлт өдрийн шагналыг нийлүүлж олгоно" гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдсэн.

Эдгээр өдрүүдэд  улс даяар бүх нийтээр амарч байна.