Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан ирэх ням гарагт болно.

Тодруулбал, "Жем интернэшнл" ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан Монгол Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан нэгдүгээр сарын 26-нд 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдах бөхчүүдийг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.


Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо