Ирэх даваа гараг буюу энэ сарын 26-наас дараах хоёр хэсэгт тээврийн хэрэгслийн буцаж эргэх хөдөлгөөнийг нээнэ.

Тодруулбал,

1. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 32 дугаар байрны урд хэсэг, 

2. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн урд хэсгийн автозамын зүүн гар тийш буцаж эргэх хэрэгслийн эрчим болон нэвтрэлтийн тоог нэмэгдүүлэх зорилгоор буцаж эргэх хэсгийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны Даваа гарагаас эхлэн түр хугацаанд нээнэ. 

Иймд тус хэсгийн замаар зорчиж буй жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлаа сайтар хангаж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.