“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр, арваннэгдүгээр сарын 27-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдөр тохиох юм.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд дээрх хоёр өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр хэмээн заасантай холбоотойгоор хилийн боомтууд ажиллахгүй юм. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу явна.