Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар хүйтэн, 19-нөөс хүйтний эрч бага зэрэг суларна.


2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн цаг агаарын мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Халх голын сав газраар цас орно, бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн цас багатай газраар 5-10 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи  баруунаас баруун хойш эргэж  секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи  баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 градус хүйтэн байна.


2020 оны 12 дугаар сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 18-нд Хөвсгөлийн уулсаар, 19-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, 21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. 

Салхи 21-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.