Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны 141 дүгээр Ассамблей болон салбар хуралдаанууд энэ сарын сарын 13-17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Серби Улсын нийслэл Белград хотноо боллоо.

Тус хуралдаануудад манай улсын парламентаас:

  1. Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, Олон улсын парламентын холбооны (ОУПХ) Энх тайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Н.Оюундарь, 
  2. Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Ардчилал хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг, 
  3. Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Н.Учрал, 
  4. Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны гишүүн Л.Болд, 
  5. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар оролцжээ.

ОУПХ үүсэн байгуулагдсаны 130 жилийн ой тохиосон энэ удаагийн Ассамблей“Олон улсын эрх зүйг бэхжүүлэх нь:Парламентын үүрэг, арга механизм ба бүс нутгийн хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмэр” ерөнхий сэдвээрНэгдсэн хэлэлцүүлэг явуулж, холбогдох болон нэмэлт салбар хуралдаануудаар дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлжээ.  

Ассамблейддэлхийн 138 орны 1821 төлөөлөгчид оролцсоны дотор парламентын дарга 65, дэд дарга 56, парламентын гишүүд 770 байсан ба олон улсын байгууллагууд болон ажиглагчдыг төлөөлсөн 34 улсын 100 гаруй төлөөлөгч оролцсон аж.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс