ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хангайн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн буюу Увс, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Нэгдүгээр арав хоногийн эхээр Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр хүйтний эрч чангарч Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 28-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх төлөвтэй.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгийн ихэнх, Увсын баруун өмнөд, Ховдын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байдаг ба  Хөвсгөлийн ихэнх, Архангай, Булганы баруун, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагас, хоёрдугаар арав хоногийн эхээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө Орхон Сэлэнгийн саваар 9-14 градус бусад нутгаар 5-10 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 

Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав дагуух нутгуудаар шөнөдөө 26-31 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх төлөвтэй. 

Энэ сард Хөвсгөлийн зүүн, Архангай, Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өвөрхангайн баруун өмнөд, Төв аймгийн өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй.

Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хасагт зарим газраар 12-14 м/с, зарим үед 18-20м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байдаг ба нийт нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна.

Нэг эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр Хэнтийн уулсаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр хүйтэрч нийт нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 7-12 градус, бусад хэсгээр 3-8 градус хүйтэн. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.    

Энэ сард Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр ихэнх нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байдаг бөгөөд Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Өмнөговийн баруун болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар цас, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 14-16 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 24 м/с, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

ЦУОШГ