2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр улиралд олгоно. 2019 оны төлбөрийн баримтыг 2020 оны нэгдүгээр сарын 08-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлснээр урамшууллын буцаан олголтоо авах юм.

Иймд ebarimt системийн хэрэглэгч та хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхээ шалгаарай.

Мөн энэ оны 11 дүгээр сарын 01-30-ны хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтын сугалааны тохирол 12 дугаар сарын 15-нд явагдана. Тус тохирлын супер шагнал 50.000.000 төгрөг. Та дээрх хугацааны баримтаа 12 дугаар сарын 14-ний 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.