Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний нэг сарын байдлаар нийт 15.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 277 иргэнд олгоод байна.

Өнгөрсөн онд Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд нийт 309.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,676 иргэнд олгожээ.

Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 191.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,768 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 118.1 тэрбум төгрөгийг 1,908 иргэнд олгоод байна.