Шууд л гол яриандаа оръё, хүүхэдтэй болох уу? Энэ асуултад эмэгтэй хүн бүр хариулах хэрэг гардаг. Харин 2019 онд урьд өмнө эмэгтэйчүүдэд хэзээ ч тулгарч байгаагүй асуудал гарч ирлээ.

HuffPost-ын This New World төслийн редактор Лауро Паддисоны хувьд эцэг, эх болохыг цаг уурын өөрчлөлт, дэлхий дулаарлын өнцгөөс харж байгаа. Хүүхэдтэй болох нь хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлөх вэ? Шатаж байгаа дэлхийд хүүхдээ өсгөнө гэдэг ёс суртахууны хувьд хариуцлагагүй үйлдэл үү? Хүүхэд төрүүлэхгүй байх шийдвэр итгэл найдвараа алдсаныг илтгэх үү?

1970, 80-аад онд л дэлхийн дулаарлыг мэдэж хүүхэдтэй болохгүй, эсвэл нэг л хүүхэдтэй байхаар шийдсэн олон хүнээс бидэнд захидал ирсэн. Энэ шийдвэртээ тэд харамсдаггүй аж. Гэвч тэд ялагч нар биш. Хүүхэд гаргах хүсэлгүй эмэгтэйг амиа бодсон гэнэ. Хэт залуу, хэт хөгшрөөд хүүхэдтэй болвол хариуцлагагүй гэнэ. Нэг хүүхэдтэй эмэгтэйчүүд дүү гаргаж өгөхийг хүснэ. Хоёр хүүхэд гаргахаар нь хүн амын хэтийдэл үүсгэлээ гэж шүүмжилнэ. Гэвч үүнд хэн нэгнийг буруутгах зорилго үл оршино. 

Лаура 2, 4 настай хоёр охинтой бөгөөд байгаль дэлхийгээ хэрхэн хамгаалах, тэдэнд ямар эх үүсвэрүүд үлдэх тухай насанд тохирсон аргаар зааж сургаж буй. Жишээ нь мах бага идэх, дахин хэрэглэгдэх кофены аяга, төмөр соруул байнга авч явах гэх мэт үг, үйлдлээрээ харуулдаг ч хангалттай байж чадахгүйдээ санаа нь зовдог ажээ. 

Extinction Rebellion нийгэм, улс төрийн хөдөлгөөнөөс гэр бүлд зориулан зохион байгуулдаг арга хэмжээ, сургалтанд сууж дэлхийн дулаарал, эх дэлхийг хүн төрөлхтөн хэрхэн дордуулж байгаа болон хэрхэн аварч болох талаар охидтойгоо суралцдаг. 

Ийнхүү шинэ цагийн залуучууд энэ муухай дэлхийд хүүхэд төрүүлэх, эсэхэд эргэлзэж, төрүүлэхээр болвол багаас нь хариуцлага, үр дагаврыг ойлгуулж, ирээдүйд тулгарч болзошгүй эрсдлийг нь зааж өгч байна.