Ордуудын энэ долоо хоног (VI/24-VI/30)-ийн өрнийн зурхайг хүргэж байна.


Хонь

Хайртай хүнтэйгээ үүсгэсэн маргаан, үл ойлголцлоо хамт суугаад ярилцвал шийдэж болох байх. Үймэрсэн нөхцөл байдлаас түр хөндийрөн, хэсэг зуур ганцаараа байгаад үз. Од эрхэс хуурмаг хандлага илгээнэ. Хэд хэдэн сорилттой тулгарах учраас аль болох тайван байхыг хичээгээрэй. 

Зарим үед зөн билэгтээ илүү найд. Ажил хэрэг урьдчилан төлөвлөснөөс өөрөөр эргэнэ. Эрүүл мэндийн байдал төлөвлөгөөгөө биелүүлэхэд саад болно. Та үнэхээр гэртээ ганцаар байхыг хүсэж байгаа бол зугаа цэнгэл, найр наадмын урилгаас татгалз. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн нөлөөл солигдмол байх бөгөөд илүү их мэдрэмжтэй байх хэрэгтэйг сануулж байна.

 Хайртай хүндээ зөв урмын үгийг хэлснээр амьдралд ямар их өөрчлөлт гарахын хараад та гайхах болно. Энэ үед та ямар ч эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Од эрхсийн илгээсэн боломжыг ашиглавал орлого орж ирнэ.


Үхэр

Энэ долоо хоногт уйтгартай нэгэн хэвийн байсан ч өөрийн өдөр тутмын ажил хэрэгтээ хатуу чанга бай. Ажлын уулзалт хэлэлцээр хийх хүмүүс өөрийнхөө байр суурийг маш тодорхой болго. Сэтгэл санаа тогтворгүй байна. Ухаалгаар шийдэх асуудлыг хойшлуулах шаардлагатай. 

Дотнын найз нөхөд тань хүнд намагт хутгалдан таны тусламжийг гуйвал та түүнийг шавраас татан гаргаж чадах энэрэнгүй сэтгэлтэй нэгэн гэдгээ харуул. Зөн билэг, ухаалаг тооцоо чинь нөхцөл байдлыг зөв үнэлж, таны байр суурийг тодорхойлж өгнө. Хууртах сатаарах зэргээр замын хагаст ажлаа орхих магадлал байна. 

Асуудалтай хөрөнгө оруулалт болон санхүүгийн харилцаатай холбоотой аливаа уулзалтыг хойшлуул. Наргиан цэнгүүнд оролцох бол эрүүл мэнддээ анхаар. Урлаг, уран сайханд суралцах, уран бүтээл туурвих, шинжлэх ухааны ажил хийх зэрэгт ээлтэй. Од эрхэс авьяас билгээр таныг ивээж байна.

Ихэр

Од гарагийн нөлөө ар араасаа шийдэх асуудлыг танд илгээнэ. Хэрвээ танд олон асуудлыг шийдэхэд хэцүү байвал хамтрагчдаасаа тусламж хүс. Эрүүл мэндээ анхаарахгүй бол бие тавгүйтэх эсвэл архаг хууч сэдэрч болзошгүй байна. Сэтгэл хөдлөлөө хяна. Зарим учрал үл ойлгох нөхцөл байдлыг үүсгэх боловч сандрах хэрэггүй. 

Ажил хувийн амьдралаа ялгаж салгахгүй бол бусадтай муудалцаж болзошгүй. Сэтгэл санааны байдал таны эрүүл мэндийг тавгүйтүүлнэ. Мөн хэт ачаалал, архаг ядаргаанаас болж бие тавгүйтэх бололтой. Спортоор хичээллэж, зөв хоолны дэглэм барих хэрэгтэй байна. Долоо хоногийн сүүлээр сонгон шалгаруулах үйл ажиллагаанд амжилттай оролцох боловч маргаанаас зайлсхий. Ажил хэргийн уулзалт хийхэд хүнд байна. 

Ойлгомжгүй байдал нь харилцааг тасалж, урам хугалах бололтой. Ганц бие хүмүүс эсрэг хүйсийн хүнтэй харьцах харилцаагаа анхаар. Мөнгөө дэмий үрэхгүйгээр хөгжилтэй байх арга олдоно.


Мэлхий

Энэ долоо хоногт чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Шинэ танилтай болохоос татгалз. Зүүд зөнтэй байх тул биелэх магадлалтай. Таны өмнө олон зам байх тул зөв сонголт хийхэд хэцүү байна. 

Хуурмаг амлалттай хүмүүстэй холбогдох магадлалтай. Аливаа өөрчлөлтөд бэлэн байж сэтгэл санаагаа өөдрөг байлгахыг хичээ. Од эрхэс энэ цаг үед аливааг хийхдээ хэт амиа бодохгүй байхыг онцлон анхааруулж байна. Эрүүл мэндээ хамгаал. Чанартай хүнс хэрэглэж буй эсэхдээ анхаар. Ужиг өвчин хүндэрч болзошгүй. 

Ганцаараа амрах боломж гарвал түүнийг бүрэн ашигла. Энэ нь таныг тайвшруулж хуримтлагдсан асуудлын тухай тайван тунгаан бодож, зөв шийдвэр гаргахад тусална.


Арслан

Гэнэтийн ажил хэргүүд таныг завгүй байлгана. Шинэ хамтын ажиллагаа санал болговол яаран бүү зөвшөөр. Урт хугацааны төлөвлөгөөнөөс хамаарч санхүүгийн байдал эерэг дүр зурагтай болно. Хувийн амьдралдаа шинэчлэл өөрчлөлт хийх гэвэл хайр дурлалд толгойгоо алдах магадлалтай. Нинжин сэтгэл гаргавал хайр дурлалдаа ахиц гаргана. 

Долоо хоногийн сүүлээр од эрхсийн таатай нөлөөгөөр шинэ хүсэл сонирхолтой болох магадлал өндөр байна. Гадаад байдлын гоо үзэмж, өөрийгөө илэрхийлэх эв дүйтэй байдал тань бусдын анхаарал сонирхлыг татна. Ажлын их ачаалал болон хүнд хэцүү байдлаа өөрчлөх гэх нь таны бүхий л эрч хүчийг маш хурдан дуусах болно. 

Өөрийн үйл ажиллагаандаа хэт шүүмжлэлтэй хандах хэрэггүй. Өөртөө анхаарал халамж тавь. Хэрэггүй зүйлээсээ татгалзаж цэвэрших нь ашиг тустай. Зөн билэг, эрүүл саруул ухаандаа найд.


Охин

Од эрхэс шинэ ажил эхлэх эсвэл нэмэлт үүрэг даалгавар авахгүй байхыг зөвлөж байна. Олон хүн цугласан газар, олон нийтийн үйл ажиллагаанаас татгалзахыг хичээ. Гэнэтийн нөхцөл байдлаас болж эрүүл мэнд муудаж магадгүй. Эмчид очихоо хойшлуулахгүй байхыг зөвлөж байна. Та маш хүчтэй сэтгэл хөдлөлтэй байж болзошгүй. 

Эртний танилтай холбоотой таагүй мэдээ сонсож болзошгүй. Түншийнхээ ёс зүйтэй холбоотой сөргөлдөөн бэрхшээлээс бүү эмээ. Хань ижил, үр хүүхдүүдтэйгээ гэртээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж өнгөрөөхөд цаг гаргахыг од эрхэс зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр өөртөө ирээдүйд хэрэгтэй зүйлсэд хөрөнгө оруул. 

Гэхдээ сэтгэл хөдлөлөөр хэрэггүй эд зүйлс худалдан авахгүй бай. Та гэр орноо шинэчлэх, барилга байшин барих гэж байгаа бол энэ ажлаа эхлүүлж болно. Гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлагаа төгс биелүүл.


Жинлүүр

Зарим жинлүүрүүдэд ажил мэргэжлийн хүрээг өргөтгөх боломж олдоно. Хэрвээ та хамаатнууд, найз нөхдийнхөө зөвлөгөөг дагахгүй байвал бие дааж зөв шийдвэр гаргаж чадна. Та ирээдүйтэй шинэ ажил хэрэг олно. 

Эмх цэгцтэй, ажил хэрэгч байдал нь хүмүүсийн итгэлийг олоход хүргэнэ. Од эрхэс таны мөнгөн шагнал болон үнэтэй бэлэг авч болзошгүйг билэгдэж байна. Аливаа өөрчлөлтөд бэлэн байж, сэтгэл санаагаа өөдрөг байлгахыг хичээ. Зарим хүмүүсийн хувийн харилцаа бүтэлгүйтнэ. Гэр бүлийн хүрээнд ямар нэг чухал уулзалт хэрэгтэй болно. 

Хэцүү нөхцөл байдлыг их гутралгүйгээр давах хэрэгтэй. Бусдыг өдсөн үйлдлүүдэд түрүүлж хөдөлбөл ялагдлаар дуусна гэдгийг сана. Бичиг баримтаа буруу янзалснаас болж таагүй явдалд хүрч болзошгүй.


Хилэнц

Аливаа ажлыг хойшлуулж залхуурбал та өөртөө урам хугарах болно. Ямар ч даалгаврыг биелүүлэх эрч хүч танд байна. Гэхдээ хэнд ч амлалт өгөх хэрэггүй. Бичиг баримт бүрдүүлэх гэрээ хэлцэл хийх зэрэг ажлуудаа хойшлуул. Өөрийг тань шүүмжилсэн хүнд бүү эмзэглэ. Хэрэггүй хог новшоос салж яагаад болохгүй гэж. 

Олон хүнтэй харьцах бол нянгийн эсрэг дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Хайр дурлалын асуудал сайнаар шийдэгдсэнээр амьдралд аз жаргал ирнэ. Хайртай хүнтэйгээ бүрэн ойлголцох болно. Долоо хоногийн сүүл рүү худал амлалт нь танд хоосон найдлага төрүүлнэ. Иймд бэлэн цэцэн үгэнд толгой эргүүлэх хэрэггүй. Эрсдэлтэй алхам хийх, түрэмгий үйлдэлд оролцох зэргийг цээрлэ. 

Ямар ч тохиолдолд эрс шийдвэр бүү гарга. Бусдад сайхан сэтгэл гаргасан үйлдлүүд ч таны эсрэг эргэж болзошгүй. Хувийн амьдралдаа анхаар. Их ажил төлөвлөх хэрэггүй. Харин завтай бол буяны ажилд оролцоход сайн.


Нум

Зарим сөрөг үйл явдал бодсоноор тань бус, зөвхөн таны хардамтгай зангийн төсөөлөл байх болно. Ганцаар байх нь таныг тайвшруулж хуримтлагдсан асуудлын тухай тайван тунгаан бодож, зөв шийдвэр гаргахад тусална. Та хангалттай анхаарал тавиагүйгээс болж дотнын хүмүүстэйгээ харьцах харилцаанд хүндрэл үүсэх бололтой. 

Таагүй зүйлд орооцолдохгүйн тулд буруу хүсэл сонирхолдоо бүү авт. Удирдах албан тушаалтантай харьцахад бэрхшээл гарна. Дурламтгай залууст дахиад л дурлалын шинэ адал явдал тохиолдоно. Залуу эцэг эхчүүд нялх үрсдээ илүү их анхаарал тавих хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр ашиг орлого олно. Гэхдээ зарлагаа сайн хянах хэрэгтэй. Хувийн амьдрал тогтворгүй болно. Эргэн тойрны байдал уур уцаар хүрэх шалтгаан болно. 

Хов жив болон муу санаатнуудын далд явуулгатай холбоотойгоор таны байр сууринд гэнэтийн эрс өөрчлөлт гарч болзошгүй. Хэрвээ та гэр бүлтэй болоход бэлэн биш байгаа бол аз турших хэрэггүй. Хайртай хүнээ алдахаас болгоомжил.


Матар

Энэ долоо хоногт эрүүл мэнддээ сайтар анхаарч сайн амарч байх чухал. Цэвэрт агаарт амрах хэрэгтэй. Та биеийн дархлаагаа сайжруулж дэмжих цаг нь болжээ. Сэтгэл санаа хямарвал биеийн дархлаа сулрах тул өөрийн эрүүл мэндээ хамгаал. Хэрэв сайн урьдчилсан сэргийлж чадвал ажил албаа алдаж, үнэтэй эм тан авах шаардлага байхгүй шүү дээ. 

Гэнэтийн таагүй явдлаас болж гэр бүлд маргаан гарна. Гэхдээ та бүхнийг хольж хутгахгүй эрүүл саруул санаа бодолтой байвал энэ бүгдийг төвөггүй зохицуулна. Гэр бүлийн сайхан харьцаа байдлыг сайжруулахад тустай. Таны зөн билэг хямралт нөхцөл байдлаас гарахад тань тусална. 

Хариуцлагаа ухамсарлаж, үр хүүхдийнхээ эрүүл мэндэд сайн анхаар. Бизнесийн үйл ажиллагаанд түншүүдтэйгээ харьцах харилцааг шинэ шатанд гаргах шаардлага гарна.

Хумх

Долоо хоногийн эхээр дарга удирдлагаас зэмлэл ирж мэднэ. Бүх зүйл таны эсрэг байхад хэн таны талд орохын хараад гайхах болно. Тус дэм болж байгаа хүмүүст цаг алдалгүй талархсанаа илэрхийл. Од эрхсийн чиг хандлага бусдын сайн сайхны төлөө зориулагдах бололтой. Нэр төрөө хүндлэх эрмэлзэл болон нэрэлхүү зан таныг урхинд оруулж болзошгүй. 

Эрүүл мэнддээ анхаар. Архаг хууч сэдэрч магадгүй. Мөргөл бясалгал хийж бай. Долоо хоногийн сүүл рүү сэтгэл гутралд нэрвэгдэх магадлалтай тул хар энергитэй хүмүүсээс аль болох хол байгаарай. Ямар нэгэн алдаа нь хор уршиг ихтэй байх болно. 

Сэтгэл санаанд өөрчлөлт гарах тул гаргасан шийдвэрээ эргэн хар. Аливаа бодлогогүй үйлдлээ хийснийхээ дараа гэмших биш хийхээсээ өмнө сайн бод.


Загас

Ажил хэрэгч хандлага чухлаас гадна хувийн асуудлаа ч зэрэгцүүлэн явуулах шаардлага гарна. Гэр орны тохижилтоо сайжруулснаар ханьтайгаа сайхан харилцаа тогтоох давуу тал болно. Од гарагсын холбоос таныг зорилгодоо тууштай байхад түлхэц болно. 

Мөнгөтэй холбоотой асуудал хурцаар тавигдах бололтой. Мөнгөө өөр зүйлд зарах болсонд харамсах хэрэггүй. Төлөвлөсөн худалдан авалтаа хойшлуулах эсвэл өөрийнхөө санхүүд тохирсон зүйлсийг худалдан авч болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү ихэнх хүмүүсийн эрч хүч сайнгүй байна. 

Од эрхсийн холбоо ажил хэрэгт ч, хувийн амьдралд ч, эрүүл мэндийн байдал ч төдий л таатай нөлөө үзүүлэхгүй. Гэмтэх магадлал өндөр тул анхаарал болгоомжтой бай. Чухал мэдээллийг гадагш алдахаас сэрэмжил. Аливаад түрүүлж хөдлөх тийм ч зохимжтой бус цаг.