2019 оны 7 дугаар сарын 22-28-ныг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Энэ долоо хоногт таныг юу хүлээж байна вэ.

Хонь

Энэ долоо хоногт зорьсон зүйлийнхээ ард нь гарах эрч хүч хангалттай байна. Сэтгэл хангалуун байдал ажлаа гүйцээх боломж олгоно. Найз нөхөд эсвэл хамтран ажиллагсдын талаар сайн мэдээ сонсож та баярлах болно. 

Шинэ танилуудтай болсны хэрэггүй. Гэр бүлийн харьцаанд хүндрэл гарах болон түншүүдтэйгээ зөрчилдөж болзошгүй. Дотнын хүмүүстээ анхаарал халамж тавь. Ажил дээрээ албан тушаал ахих боломжтой байх бололтой. 

Ажил дээр болсон сонирхолтой хөгжилтэй үйл явдал таатай сэтгэгдэл төрүүлнэ. Аялал жуулчлал талаар төлөвлөсөн төлөвлөгөөнд асуудал гарч ирнэ. Ахмад настай хүмүүс эрүүл мэндээ хамгаалах амьдралын дэглэмийг сайн баримтал.


Үхэр

Алдаа гарч болзошгүй бөгөөд бэрхшээл тохиолдох магадлал өндөр байна. Аливаа зүйлийг хэтэрхий их мөрөөдөх нь ирээдүйд урам хугарсан байдлыг учруулж болзошгүй. Хамтран ажиллагсдаасаа илүү гэр бүл найз, нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх нь тохиромжтой. Уран бүтээлч хүмүүс эрч хүчээ бүрэн дүүрэн харуулж чадна. 

Та өөрийн авьяас чадвараараа олны дунд гялалзах болно. Удаан хугацаанд үргэлжилсэн гэр бүлийн маргаан дуусгавар болно. Долоо хоногийн сүүлээр азтай өөрчлөлтөө хүлээж авахад бэлэн бай. Таны хайртай хүн эсвэл дотнын найздаа урам зоригийн эх булаг тул тэдэнд хэзээ хэзээнээс илүү таны дулаан илч, дур булаам байдал хэрэгтэй болно. 

Хайр дурлал үйл явдлаар дүүрэн байх болно. Од гарагсын нөлөө танд хайр дурлал болон эрч хүчний сэргээлтийг ойртуулж байна.


Ихэр

Долоо хоногийн эхээр бичиг баримтад гарын үсэг зурахаас өмнө сайн шалга. Ажлын байранд гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй. Хөрөнгийн бирж дээр наймаа хийхээс зайлсхий. Санхүүгийн асуудлууд нэлээд хүндрэлтэй байх бололтой. Ганцаараа үүрэг даалгаврыг гүйцэтгэснээс багаар ажиллахад дөхөмтэй байна. 

Долоо хоногийн сүүл рүү амжилтад хүрэх таны сонирхол амьдралын зарим хэмнэлийг тодруулж өгнө. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх анхаар. Мөн бясалгал хийснээр та бүх зүйлийг сайнаар харах болно. Хэрвээ та албан тушаалын шат ахихыг хүсэж байвал эхлээд мэдлэг чадвараа сайжруул. Ая тухтай байдал таны амьдралын баяр хөөрийг нэмэгдүүлнэ.


Мэлхий

Өөрийнхөө хир хэмжээнээс хэтэрсэн амлалт бүү өг. Идэвх зүтгэл сайтай хүмүүс үр дүнгээ амсаж, хамгийн таатай байна. Гэхдээ дотоод ихээхэн эрч хүч зарим зүйлд таагүй нөлөөлж магадгүй. Хардалтаас болж хайрттайгаа хэрэлдэж болзошгүй. Түншийнхээ илэрхий түрэмгий хандлага болон далд дайсагнал аль алинаас нь сэрэмжлэхийг од эрхэс зөвлөж байна. 

Завгүй ачаалал нэг талаар танд орлого оруулах ч нөгөө талаар анхаарал сарниулж гарын салаагаар мөнгө урсгаж болзошгүй. Долоо хоногийн сүүлээр хосуудын дунд асуудал үүсэж, харилцан яриа нь сэтгэл хөдлөл ихтэй нөхцөлд болно. Гунигтай уур амьсгал нөмөрч, таны урам зориг, баяр баясгаланг хязгаарлах болно. Албаны баримт авахад хэрэгтэй бичиг цаасны ажил цагтаа амжихгүй байж магад. Таны санхүүгийн байдал тогтворгүй байгаа тул алдагдалд орох магадлалтай.


Арслан

Энэ долоо хоногт гэр бүлийн зөрчил сэтгэл тавгүйтүүлж улмаар эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй. Зөрчлийг намжаах чадвар яг энэ л үед хэрэгтэй. Хэрвээ та гэртээ байхыг хүсэж байвал нийгмийн үйл явдалд оролцож чадахгүй нь гэж бүү санаа зов. Аялал, жуулчлах болон биеийн хүчний ажил хийхэд таатай байх болно. 

Бизнесийн хэлэлцээр тухтай орчинд сайн явагдана. Ололт амжилтаа сайн мэдрэх чадвар болон уран бүтээлч авьяас нэмэгдэнэ. Та тушаал дэвшиж ч магадгүй. Хэрвээ хамтрагч нар таны амжилтад нууцаар атаархаад байгааг та мэдвэл нэн даруй ярилц. Адал явдалтай учрахад бэлэн байж өөрийнхөө мэдлэгийн хязгаарыг тэл. Хуулийн хүрээнд явуулах үйл ажиллагаа зохих ёсны үр дүнг авчирна.


Охин

Ажил хэрэг ихээхэн эрч хүч шаардана. Байнгын ажил үүргээ өвөрмөц аргаар шийдвэрлэ. Өдөр тутмын улиг болсон амьдралын хэв маягаас салах хүсэл таныг эзэмдэнэ. Та мөрийтэй тоглоомд хожих эсвэл алдар нэртэй болж, дэлхийгээр аялж байна гэсэн бодолд автана. Мөрөөдөхөө зогсоож, эргэн тойрноо хар. 

Таны материаллаг байдлаа дээшлүүлэхэд чиглэсэн ажилд нэмэлт хүч чадал шаардана. Зарим хүмүүсийн залхуу байдал муу зүйлийг зөгнөнө. Гэр бүлийн гишүүд зөрчилдөөнтэй байгаа бол бүгдийг цуглуулж, хүн болгонд дураараа ярих эрх олго. Хувийн ажил хэргээ амжуулах, эрүүл мэндээ бэхжүүлэхэд зэрэгт өлзийтэй. Танилынхаа хүрээг тэлэх таатай. Танд сонирхолтой, үнэ цэнэтэй санагдах бүлэгт элсээрэй.


Жинлүүр

Энэ долоо хоногт ажил хэрэгч хүмүүст бизнесийн нэр хүнд гол зүйл байх болно. Бүх хариуцлага таны хяналтад байгаа гэдгийг шалгаарай. Инээд хөөр, өөдрөг сэтгэлийн ачаар таагүй нөхцөл байдлыг үлдэн хөөх болно. Ажлын байранд халуун, дулаан уур амьсгал бүрдэнэ. Та нийгмийн үүрэг, олны үйл ажиллагаанаас болж анхаарлын төвд байх болно. 

Та үнэхээр чадварлаг зохион байгуулагч байж олны хүндэтгэлийг хүлээх болно. Романтик холбоо онцгой зүйл рүү хөтлөх ба таны амьдралыг шинэ чиглэлд аваачина. Хосууд бага зэрэг маргалдана. Гэвч тэвчээртэй бай. Та оюун бодлоо өөрчилж, өөрийгөө мэдэр. Зөн совингоо дага. Танд юу хийх хэрэгтэйг зөн мэдрэмж тань хэлж өгнө.


Хилэнц

Энэ долоо хоногт бизнесийн гэрээ хэлэлцээр урагш ахина. Үл ойлголцол үгүй болно. Аз таныг ивээх болно. Өөрийгөө хөгжилтэй байлгах олон нийтийн ажилд хамруул. Та хэт бардам зан гаргаж магадгүй. Энэ зан тань гаргах шийдвэрт нөлөөлөх ёсгүй. Таны нэр хүнд өсөж олон үйл ажиллагааны уригдах болно. Олны өмнө гарах болбол гадаад үзэмжид анхаарал хандуулаарай. Эрч хүч нэмэгдэх тул хайр дурлалын хүсэл тэмүүлэл сэргэнэ. 

Өөрийн дуртай зүйлсээ хийх нь үнэхээр сэтгэл хангалуун байдлыг авчирна. Гэр бүлийн амьдралдаа санаа зовно. Хэрвээ та завгүй ажилладаг бол гэрийн болон албаны ажлаа зэрэг амжуулах гэж их хичээх хэрэгтэй болно. Чухал хүнтэйгээ илэн далангүй харьц. Хайр дурлалын тал дээр хоёр биенийхээ хүсэж буй өөрчлөлтийг хийж, харилцаагаа гүнзгийрүүл. Ганц бие хүмүүс сайхан хувцаслаад болзоонд яв.


Нум

Од гарагийн нөлөөгөөр хайр сэтгэл, хөгжил наргиантай холбоотой асуудлууд таныг ивээнэ. Та хайртай хүмүүс, үр хүүхдүүдтэйгээ дотно нөхөрсөг харилцаатай байхаас гадна өөрөө зугаацаж цэнгэн, цагийг таатай өнгөрөөнө. Ганц бие болон салсан хүмүүст хайр дурлал ойрхон байна. Хайрын харилцааны ээдрээг шийдэж чадна. 

Та албан тушаал дэвшиж магадгүй. Таны уйгагүй хөдөлмөр,хүчин зүтгэл чинь хүмүүсийн хараанд өртөж одоо та үр шимийг нь хүртэх магадлалтай. Хүүхдүүдийн ирээдүйн сонголтод тус дэм үзүүлэх шаардлагатай болно. Хэрвээ тэднийг зорьсондоо хараахан хүрэхгvй байгаа бол тайвшруулан урам хайрлаарай. Та мөнгө болон зугаа цэнгэлийн асуудлаас болж найз нөхдөө алдаж болзошгvй. Та зугаацаж наргисан ч хэтрүүлэхгvй байж, цагийг хөгжилтэй ч зөв өнгөрөө.


Матар

Долоо хоногийн эхээр тайван байхын тулд бусдад хамаг юмаа ярих хэрэггүй. Тайван байдал нь аз жаргалтай уур амьсгалыг авч ирнэ. Таны нэр хүнд өснө. Хэрвээ та цалингаа нэмэгдүүлэх хангалттай гавьяатай бол уг хэлэлцээр амжилттай болж өндөрлөнө. Шинэ санаа хүчтэй төрж байна. Том зүйл дээр яаруу шийд гаргах нь үр ашгийн төгсгөл болно. 

Долоо хоногийн сүүлээр архаг хууч өвчнөө цаг хугацаа алдахгүй эмчлүүлэх нь өлзийтэй. Өөрийн бизнесээ маш хөгжилтэй инээмсэглэл дүүрэн хийгээрэй. Ганц бие хүмүүс хайртай хүнтэй бол аз жаргалтай хосууд болно. Гэр орныхоо болон хувийн асуудалдаа илүүтэй анхаар.


Хумх

Гэр бүлийн асуудал анхаарал сарниулж байх үед бухимдлаа ил гаргах хэрэггүй. Хол явчхаагүй байгаа дээрээ хайртай хүмүүсийнхээ үгийг сайн сонс. Ажлаа амжуулахад урам зориг болон ургуулан бодох чадвар хэрэгтэй байна. Эрүүл мэнд хамгаалах алхмыг бүү хойшлуул. Эрүүл мэндийн үзлэгт ороогүй удсан бол өөртөө анхаарал тавих цаг гаргахад тохиромжтой үе. Төлбөртэй холбоотой асуудлууд бизнест нөлөөлөх тул бүх бичиг цаасны ажлаа дуусга. 

Долоо хоногийн сүүлээр эргэн тойрныхонд дунд үүссэн хагарал тэмцэл болон өрнөж болзошгүй. Найз нөхөдтэйгөө нэгдмэл байдалтай байж зөвлөгөө авах хэрэгтэй. Ургуулан бодох чадвараа ашиглан сэтгэлгээгээ чөлөөтэй байлга. Ажил тань бүтэлгүй байвал оюун санааны чөлөөт ертөнцөөр аялаарай.


Загас

Энэ долоо хоногт ажил хэрэг замбараагүй байвал хатуу зэмлэлийн үг сонсож магадгүй. Ажил, амьдралын аль ч асуудалд чухал зөвлөгөө авах нь хамгийн тохиромжтой арга байна. Өнгөрсний тухай бодон түүнээсээ суралцах нь ирээдүйд тохиолдох олон зүйлүүдийн зөв хариултыг олоход тусална. Эрүүл мэнддээ анхаарч хөл тулгуур эрхтнээ хамгаалаарай. Хайрын харилцаа хуурагдаж гансарч болзошгүй байна. 

Нөхцөл байдлыг амьдралын таагүй үйл явдлууд улам хүндрүүлнэ. Долоо хоногийн сүүлээр цагт шахагдаж та нэг дор хэт олон ажил хийх ч эргэлзээгүй амжилт ирнэ. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавь. Та зорилгодоо хүрэхээр завгүй ажиллаж байгаа үед хайр дурлал бүтэлгүйтэж магад. Гараг эрхэс танд идэвхтэй амьдралын дэглэмтэй байхыг зөвлөж байна.