Хэн бүхний хэрэгцээ шаардлага, хүсэл эрмэлзэл өөр. Бусдын санаа бодлыг хуваалцах үүднээс бид эдийн засаг, санхүүгийн талаарх цуврал асуулт асууж эхэллээ. Эхний удаа бид хүмүүс тэтгэвэртээ гараад юу хийхийг, хаана амьдрахыг хүсдэг талаар сонирхсон юм. 

“Америкт зургаан сар, Тайланд, Филиппинд гурван сар амармаар байна. Энэ хоёр оронд үзэх юм маш их, бас өртөг багатай” Батчулуун Ганзаяа

“Өдөр бүр хүссэн зүйлээ хийх” Х.Уянга

“55 настайдаа тэтгэвэрт гараад голын эрэгт өдөр бүрийг ном уншиж өнгөрөөмөөр байна. Үргэлж л мөрөөдөж ирсэн” Нарантуяа Эрдэнэболор 

“Эзэнгүй нохой, муурнууд үрчилж аваад хамт амьдарна” А.Энэрэл

“250 сая төгрөгтэй тэтгэвэртээ гарвал ч” Б.Түвшинбат

“Хашаандаа жимс, ургамал тарьж, ном уншиж, гэр бүл, найз нөхөдтэйгөө цаг өнгөрөөх” Ганболд Өнөржаргал

“Хотоос жоохон холдуу, машинаар явж хүрдэггүй газар нам гүм амьдархыг хүсдэг. Тэндээсээ хотын төв рүү орчихдог нийтийн унаа байвал бүр сайн” Доржсүрэн Булгамаа

“Европ руу л нүүмээр байна” Жамъянсүрэн Өлзий