Хонь-Гэр бүлийн харилцаандаа анхаар

Энэ долоо хоногт гэр бүлийн хүрээнд асуудалтай тулгарч мэднэ. Тиймээс та харилцаандаа анхаарч, асуудлаа томрууlахгүй байхыг хичээгээрэй. Бодол санаагаа цэгцэлж, хайртдаа сэтгэлээ зөвөөр илэрхийлэхийг хичээгээрэй. Энэ долоо хоногт та магадгүй өдрийн эсвэл богино зайн аялалд гарах бололтой. Санхүүгийг хувьд харьцангуй тогтвортой байна. Дарга тань таны ажлыг үнэлэж, албан тушаал дэвших магадлалтай. Мөн оюутнууд багшаасаа урмын үг сонсох, бие даалтаа сайнаар үнэлүүлэх болно. Ямар нэгэн сургалтад сууж эхэлвэл үр дүнтэй байна. Өндөр настнууд ходоодны хямрал, сэтгэл зүйн асуудалтай тулгарч магадгүй тул эрүүл мэндээ анхаарахыг од, эрхэс сануулж байна. 



Үхрийн орд:  Ашигтай тохиролцоо хийх магадлалтай

Үхрийнхний хувьд энэ долоо хоног маш идэвхтэй болж өнгөрөх болно. 

Бизнес эрхлэгчид бизнесийн томоохон гэрээнд гарын үсэг зурах, тохиролцох замаар ихээхэн ашиг олж мэднэ. Ажилдаа хэт их цаг зарцуулснаар гэр бүлийнхээ сэтгэлд сэв суулгахаас болгоомжил. Санхүүгийн байдлаа тогтвортой байлгахад анхаарч, зөв зүйлд зарцуулахыг од, эрхэс анхааруулж байна. Эрүүл мэндэдээ анхаарч дасгал, хөдөлгөөн хийхийг мартаж болохгүй. Хэрвээ та шинэ ажилд орохоор төлөвлөж байгаа бол хүсэл сонирхлоо дагахыг зөвлөж байна. Амрахыг хүсч байгаа бол юунд ч санаа зоволгүй шууд амралтаа эхлүүлээрэй. Долоо хоногийн дундуур хэн нэгнээс уулзаж, ярилцах санал ирж магадгүй. 

Ихрийн орд:  Бусдын ятгалганд бүү авт 

Энэ долоо хоногт таны гэр бүл, нийгмийн харилцаа тун гайхалтай байх болно. Долоо хоногийн эхээр сэтгэл хөдөлгөсөн үйл явдал тохиолдоно. Гэр бүлийн гишүүдтэйгээ өнгөрснөө эргэн дурсахад таатай үе. Таны нээлттэй байдал, бусадтай харилцах чадвар жинхэнэ нөхөрлөлийг бий болгоно. Харин долоо хоногийн сүүлээр сэтгэлээр унаж, төөрөлдөж мэднэ. Бусдын ятгалга, уруу таталтаас болгоомжилж өөрөө өөртөө үнэнч бай. Айдас, хий төсөөллөө бодит гэж бүү бод.

Мэлхийн орд: Бизнес уулзалтад одтой байх нь

Энэ долоо хоногт та гэр бүлийнхээ туслалцаа, дэмжлэгийг ихээхэн мэдрэх болно. Та бусадтай ялангуяа эмэгтэйчүүдтэй сайн харилцаатай байна. Долоо хоногийн эхээр илтгэл тавих эсвэл олон нийтийг хамарсан үйл ажиллагаа хийвэл үр дүн сайн байна. Пүрэв, баасан гарагуудад оюун санаа цэнэглэгдэж, шинэ санаанууд ар араасаа төрнө. Зөвхөн бодоод өнгөрөх бус хэрэгжүүлж эхлэхийг од эрхэс зөвлөж байна.

Таны бодол санаа, үзэл баримтлал илүү тодорхой болж түүнийгээ илэрхийлэх хүсэл эрмэлзэл нэмэгдэнэ. Сониуч зан, сурах хүсэл эрмэлзлийнхээ ачаар гэрээ хэлэлцээр, бизнесийн уулзалт, нийгмийн үйл ажиллагаа таатай байх болно. 

Арслангийн орд: Дэмий зүйлд цагаа бүү үр

Хувийн харилцаа илүү хүчтэй бөгөөд сэтгэл хөдлөм болно. Та илүү найрсаг, хүсэл эрмэлзэлтэй байгаагаа мэдэрнэ. Энэ долоо хоногт хайрттайгаа болзоо төлөвлөхөд тохиромжтой байх болно. Мөн ажил дээрээ шинэ төсөл хэрэгжүүлэх, бүтээлч байдлаа хөгжүүлсэн үйл хэрэг эхлүүлэхэд тохиромжтой. Ямар ч үед зөвхөн та өөрийнхөө хувь заяаг удирддаг гэдгийг санаж яв.

Долоо хоногийн сүүлээр таны эрч хүч, бэлгийн дур хүсэл нэмэгдэнэ. Та юу хийхийг хүсч буйгаа сайн мэднэ.Тиймээс эргэлзэх зүйлгүй хийж эхлэхийг од, эрхэс зөвлөж байна.

Охины орд: Зорилгын төлөвлөгөөгөө гарга

Энэ долоо хоногт та гэр бүлдээ цаг заваа гаргаарай. Гэр бүлээс ирэх халуун дулаан мэдрэмж тань эргээд таныг аз жаргалтай, сайн сайхан байдал руу хөтлөх болно. Мөн ажлаа стресс, бухимдалгүйгээр хэвийн явуулахад туслана. Ерөнхийдөө энэ долоо хоногт та эрч хүчээ сэлбэж, хэсэг хугацаанд амарч, тайвшрах тун тохиромжтой цаг юм. Долоо хоногийн сүүлээр хэрхэн энэ хүртэл ирснээ дүгнэж, цаашдын амьдралаа төлөвлөвөл зохино.Тиймээс ажил мэргэжлийн болон бусад хувийн зорилгодоо төлөвлөгөө гарга. Амжилтад хүрэх замаа дөтлөхийн тулд өөрт байгаа бүх боломжоо нарийвчлан тодорхойл.


Жинлүүрийн орд:  Худалдаа наймаа хийхэд одтой байх болно

Долоо хоногийн эхэнд хэн нэгэнд хайртайгаа хэлэх эсвэл болзоонд урихад тохиромжтой цаг юм. Учир нь энэ үед та бусад мөчөөс илүүтэй өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадна. Мөн та өөрөө ч хэн нэгний хайр, талархлыг хүлээж магадгүй. Худалдаа наймаа хийхэд одтой байх болно.

Долоо хоногийн сүүлээр сэтгэл зүйн эрүүл мэндэдээ анхаар. Хийж буй зүйлдээ төвлөрч, тэвчээртэй байж, ухаалаг шийдвэр гаргахыг хичээ. Бичиг цаасны ажил, судалгаа, шалгалтад одтой байна. 

Хилэнцийн орд:  Томоохон дэвшил гаргаж мэднэ

Хилэнцийнхэн энэ долоо хоногт хэн нэгнээс сайн мэдээ сонсох болно. Мөн асар их ашиг олох гэрээ хэлэлцээр хийх эсвэл мэргэжлийн салбартаа томоохон дэвшил гаргаж магадгүй. Бизнес эрхлэгчид бараа, бүтээгдэхүүний чанартаа анхаарал хандуулахгүй бол гомдол ирж мэднэ. Ганц бие хүмүүс хайр дурлалын романс үүсгэж магадгүй. Шинээр найз нөхдийн холбоо үүсгэх  эсвэл хуучны танилтайгаа эргэн холбогдоход тун тохиромжтой. Эрүүл мэндэдээ анхаарал хандуулахыг од, эрхэс зөвлөж байна.  Зүрх судасны өвчин, мэдрэлийн ядаргаанд орохоос сэргийл.

Нумын орд: Өөртөө цаг гарган ирээдүйнхээ талаар эргэцүүлээрэй

Энэ долоо хоногт та шийдэмгий бус болж, хаашаа, юуны төлөө зорьж байгаадаа эргэлзэж магадгүй.  Тиймээс өөртөө цаг гарган ирээдүйнхээ талаар эргэцүүлээд нэг үзээрэй. Шийдэмгий зан, зоримог байдал таныг амжилтад хөтлөнө. Бизнес эрхлэгчид ашигтай гэрээ хэлэлцээр хийж магадгүй. Гарч ирэх нөөц боломжийг алдалгүй, ашигтай ажиллаж чадна. Ажил дээрээ карьерийн өндөр өсөлттэй байх болно. 

Гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарч, санхүүгийн хүндхэн байдалд орж магадгүй. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцож, танилын хүрээгээ тэлэхэд таатай үе.

Матрын орд: Гэнэтийн өөрчлөлтөд бэлэн бай

Энэ долоо хоногийн эхээр хувийн амьдралдаа анхаарлаа хандуул. Нөхцөл байдлыг гартаа авч, хүрээллээ тэл. Сэтгэл хөдлөлөө зөвөөр удирдаж, бусдыг гомдоох хатуу үг хэлэхээс болгоомжил. Долоо хоногийн сүүлээр таны амьдралд гэнэтийн өөрчлөлт гарч мэднэ. 

Өөрчлөлт бүхэн нэгэн шинэ боломжийг нээж өгдгийг бүү март. Хийсэн бүх зүйлдээ бүтээлч байдлаар хандахыг од, эрхэс зөвлөж байна. Шинээр орон сууц худалдан авах, аялалд гарахад тохиромжтой. Хэт төсөөлөлдөө автаж, буруу шийдвэр гаргахаас зайлсхий.


Хумхын орд: Санхүүгийн нөөц боломжоо нэмэгдүүл

Энэ долоо хоногт та хийсвэр төсөөлөлдөө автагдаж, олон эргэлзээтэй асуудалд татагдан орж мэднэ. Гэхдээ энэ нь түр зуурын явдал гэдгийг бүү март. Иймд шийдвэр гаргахдаа илүү логикоор сэтгэж, аливаа ажлыг эртнээс төлөвлө. Эрүүл мэндэдээ анхаарал хандуулж, хөнгөн дасгал тогтмол хийхийг од, эрхэс зөвлөж байна. Аялалаар явах, холыг зориход санасан ажил бүтэмжтэй байна. Санхүүгийн нөөц боломжоо нэмэгдүүлж, хуримтлал үүсгэх эсвэл хөрөнгө оруулалт хийвэл тохиромжтой.

Загасны орд:  Эрүүл мэндэдээ анхаарал хандуул

Хэрэгцээгүй зүйлд дэмий мөнгө зарлагдаж байгаа эсэхээ эргэцүүл. Санхүүгийн чадамжаа өсгөхийн тулд шударга бус замаар хөрөнгө олох гэж бүү хичээ. Долоо хоногийн турш ерөнхийдөө стресс бухимдалтай байж магадгүй тул ажил, хичээлийн завгүй цагийн хувиараасаа өөртөө багаханыг ч гэсэн зориул. Ууланд алхаж, иог хийх гэх мэтээр оюун бодлоо цэгцэл. Сэтгэл зүйн тогтвортой байдал, эрүүл мэнд гэдэг юугаар ч орлуулшгүй баялаг гэдгийг сайн сана. Болзоот залуу тань танд гэрлэх санал тавьж магадгүй. Худалдагч, диллер зэрэг мөнгөтэй холбоотой ажил эрхэлдэг хүмүүс ажилдаа хянамгай хандахыг од, эрхэс зөвлөж байна.