Уг стриминг үйлчилгээнээс кино сонгоно гэдэг заримдаа маш их цаг авдаг. Тийм учраас хайхын оронд амралтын өдрүүдээрээ аятайхан кино үзэхийг хүсвэл дараах кинонуудыг санал болгож байна. Долоо хоног тутамд энэхүү жагсаалтыг гаргаж байх болно. Эдгээрийн зарим нь шинээр нэмэгдсэн аль эсвэл тодорхой хугацаанд байсан ч танд санал болгоогүй байж болно. Учир нь Netflix ихэвчлэн таны үздэг кинонууд болон телевизийн шоунуудыг ихэвчлэн санал болгодог шүү дээ.


#1. “Brick” (2006) 

Өсвөр насны зожигдуу Брэндэн Фрай өөрийн ахлах сургуулийн нийгмийн сүлжээг удирддаг бөгөөд түүний нууцаар шохоорхдог охиныг бүрэлгэсэн алуурчныг олж илрүүлдэг. Уг кино нь найруулагчийн ур чадварыг харуулсан ба гайхалтай бүтээл болжээ.

Шүүмжлэгчийн үнэлгээ: 79%

Үзэгчдийн үнэлгээ: 86%


#2. “Breakfast club” (1985)

Ахлах сургуулийн нийгмийн гарал давхаргыг үл харгалзан тамирчин, гавал, эрүүгийн хэрэгтэн, гүнж хамтдаа нэг өрөөнд саатуулагдах болно. Энэ киног үзээгүй бол үзэхийг санал болгож байна. Учир нь 80-аад оныг төгс дүрслэн харуулсан бөгөөд дахиж үзсэн ч уйдахгүй.

Шүүмжлэгчийн үнэлгээ: 88%

Үзэгчдийн үнэлгээ: 92%



#3. "Spider-Man 3" (2007)

Энэ цувралд маш олон хорон санаатнууд гарна. Гэхдээ үзэн ядан үзэх нь заримдаа хөгжилтэй байдаг. Адал явдалд дуртай бол үзэхэд буруудахгүй.

Шүүмжлэгчийн үнэлгээ: 63%

Үзэгчдийн үнэлгээ: 51%


#4. "Role Models" (2008) 9 сарын 16-с үзэх боломжтой.

Энэ комеди нь бүтэн сайн өдөр хүртэл үзэх боломжгүй. Үнэхээр инээдтэй бөгөөд зарим үйл явдал нь 2008 оныг санагдуулах болно. 

Шүүмжлэгчийн үнэлгээ: 78%

Үзэгчдийн үнэлгээ: 74%


#5. "Summer Catch" (2001)

Энэ кино дуусашгүй тэнэглэлээр дүүрэн, та тархины эсээ алдаж ч магадгүй. Тус киноны гол дүрд тоглосон Фрэдди Принзийг Жр–ийг харах гэж хүмүүс үздэг гэхэд буруудахгүй. 2001 онд гэхэд их хуучны үе шиг санагдуулна.

Шүүмжлэгчийн үнэлгээ: 8%

Үзэгчдийн үнэлгээ: 40%


#6. "The River Wild" (1994)

Гэр бүлийн аялал аюул руу чиглэнэ. Учир нь тэднийг оргодол болон түүний багийнхан барьцаалан хүчтэй урсгалтай гол руу аваачих агшинд тэд үхэл амьдралын заагт очих болно.

Шүүмжлэгчийн үнэлгээ: 56%

Үзэгчдийн үнэлгээ: 51%


#7. "Love Actually"

Хөгжилтэй, романтик тус кинонд Лондонгийн адармаатай хайр дурлалуудыг нэгэн түүх гардаг. Энэ киног үзэхэд танд зул сарын баярын уур амьсгалыг мэдрүүлэх болов уу. Учир нь үйл явдал нь тус баяртай ойр, үйл явдал нь холбогддог байна.

Шүүмжлэгчийн үнэлгээ: 63%

Үзэгчдийн үнэлгээ: 72%