Хэн нэгнийг хайрлана гэдэг гайхалтай зүйл. Гэхдээ хайр биднийг сохруулж, асуудалтай харилцааг ягаан шилээр харуулчих гээд байдаг сул талтай. Үүнийг хамт байхаараа байнга хэрэлддэг ч тусдаа байж чаддаггүй хүмүүсээс харж болно. Бодит амьдрал дээр тухайн харилцаа бат бэх байж, насан эцэслэтэл үргэлжлэх, эсэхийг хэн ч хэлж мэддэггүй. Зүгээр л итгэл найдвараар ирээдүйгээ хардаг. 

Хосын харилцааг шинжлэх ухааны түвшинд судлаач, Монмаутын их сургуулийн сэтгэл судлалын профессор, www.ScienceOfRelationships.com сайтыг үүсгэн байгуулагч Гэри В.Левандовски дараах 15 асуултыг бэлджээ. Шинжлэх ухаан болон зөн билэгт үндэслэсэн эдгээр асуулт нөхцөл байдлыг бодитоор дүгнэж, хайр дурлалын харилцаа тань танд эерэг нөлөөтэй байгаа эсэхийг тодорхойлох болно. 

  1.  Хамтрагч тань таныг уруу биш, өөд нь татаж байна уу, та бас түүнд сайн үлгэр жишээ болдог уу?
  2. Та хоёр санаа зоволгүй мэдрэмжээ хуваалцаж, бие биедээ найдаж, ойр дотно байж, өөр нэгнээ салчих вий гэж санаа зоволгүй байж чаддаг уу?
  3. Та хоёр нэг нэгнээ өөрчлөгдөхийг хүсэхгүй байгаагаар нь хүлээж авч чаддаг уу?
  4. Санал зөрөлдөх үед та хоёр бие биенээ хүндэлж, хэрүүл болгохгүйгээр зохицож чаддаг уу?
  5. Та хоёр шийдвэр хамт гаргаж, аль аль нь тодорхой хүрээнд эрх мэдэлтэй, нөлөөтэй байж чаддаг уу?
  6. Та хамтрагчийнхаа хамгийн сайн найз нь мөн үү, тэр бас таны хувьд тийм хүн байж чадах уу?
  7. Та хоёр аливаа нөхцөл байдалд "чи", "би" биш "бид", "хоёулаа" гэсэн үүднээс ханддаг уу?
  8. Та хоёр олон нийтийн сүлжээ сайтууд болон банкны данс руу нэвтрэх нууц үгийг өөр нэгэндээ итгэж өгч чадах уу?
  9. Та хоёр бие биенийхээ талаар эерэг бодолтой байдаг уу, гэхдээ хэтрүүлэгтэй биш? 
  10. Та хоёрын дотнын найз нөхөд та хоёрын харилцааг удаан үргэлжилнэ гэж боддог уу?
  11. Та хоёрын харилцаанд араар тавилт, хэт их хардалт, захиран дарангуйлах гэх мэт улаан дохио байхгүй юу?
  12. Та хоёр улс төр, шашин шүтлэг, гэрлэлтийн үнэ цэнэ, хүүхэдтэй болох талаар ижилхэн үнэ цэнэ баримталдаг уу?
  13. Та болон таны хайртай хүн өөрийн хүсэл, ашиг сонирхол, зорилтоо өөр нэгнийхээ төлөө хойш тавьж, ингэснийхээ төлөө гомдоллохгүй байж чаддаг уу?
  14. Та хоёрын ааш зан нийцдэг, тогтвортой байдаг уу?
  15. Та хоёр сексийн амьдралдаа сэтгэл ханамжтай байдаг уу?