Өөгүй цэвэрхэн байснаа хоромын дотор л улайж, загатнан, эмзэг болдог. Аашийг нь олоход тун амаргүй. Гэвч санаа зовох хэрэггүй, асуудал даамжрахаас өмнө авч болох хэд хэдэн арга хэмжээ бий. Арьс гоо засалчид дараах зөвлөгөөг өгч байна. 

Нэгдүгээр алхам: Шалтгааныг тогтоох

Арьсыг эмзэглүүлэх цөөн шалтгаан бий. Бензоилпероксид, альфа-гидроксикислоты, эсвэл  бета-гидроксикислот агуулсан бүтээгдэхүүн батгыг эмчлэхэд тустай ч эмзэг арьстай хүмүүст харшилдаг. 

Арьсаа хэт гуужуулахад мөн эмзэг болдог. Гуужуулагчид байдаг хатуу хэсгүүд арьсанд бичил дусал үүсгэдэг.

Хүйтний улиралд арьс эмзэг болдог тул серум, гуужуулагч бүтээгдэхүүн өвөл хурцаддаг. Тиймээс хүйтэн агаартайд чийгшүүлэхэд л хангалттай. Мөн харшил, аллерги тэргүүтэй эрүүл мэндийн асуудал байж болно. Алоетой бүтээгдэхүүн арьсыг эрүүлжүүлж, зөөлрүүлэх үйлчилгээтэй тул арьс гоо засалчид зөвлөлөө. 

Тайвшруулах үйлчилгээтэй жожоба, оливын тос антиоксидант, тослог хүчил зэрэг агуулсан бүтээгдэхүүн арьс хөгшрөх явцыг удаашруулдаг. 

Хориотой зүйлс

1. Хүнсний содоор нүүрээ угааж болохгүй. Сод pH9 хэмжээгээр агуулдаг, харин нүүрний арьсны pH4.5-5 байдаг тул чийгшүүлэгч давхрагыг гэмтээдэг. 

2. Нүүрээ хэтэрхий угаах хэрэггүй. Арьс өөрийгөө хамгаалахад зарим төрлийн тос хэрэгтэй. Энэ бүхнийг нь хүчтэй химийн бодисоор угаасаар байвал эмзэгшдэг. Будагтайгаа унтаж болно гэсэн үг биш, байгалийн гаралтай, зөөлөн цэвэрлэгч хэрэглээрэй. 

3. Лимоны шүүснээс татгалз. Зарим хүн нимбэгийн шүүс батга эмчилдэг гэдэг. Үхжсэн арьсны эсийг гуужуулдаг ч арьсыг хуурайшуулж, эмзэглүүлдэг. 

4. Таны арьс улайж, загатнаж, үрэвссэн бол олон төрлийн бүтээгдэхүүн турших хэрэггүй. Ямар ч тус болохгүйн дээр асуудлыг бүр ч дордуулах магадлалтай. Арьсанд ч гэсэн амралт хэрэгтэй байдгийг санаарай.