Хүн амын хөдөлгөөнд хязгаарлалт хийх нь маш үр дүнтэй арга хэвээрээ байна. Тухайлбал Индонези улс COVID-19 вирусийг цурманд оруулсан ч 9000 хүн нэг дор цуглаж мөргөл хийснээс болж 100 хүн халдвар авсан нь батлагдлаа. Өвчлөл буурч байна гэж бүү тайвшир, үүнээс болж халдвар нэмэгдэж байна. Иймээс олон улсад бүх хурал цуглааныг онлайнаар хийж байна. Иймээс иргэдийг нэг дор цуглахгүй байхыг дахин зөвлөж байна. Хяналтаа бүү сулруулаарай. Гараа угаах алтан зарчимыг баримтлахаа бүү мартаарай. 

ДЭМБ: Сүүлийн мэдээгээр 24 цагийн дотор 24247 тохиолдол бүртгэгдэж нас баралт анх удаа 1070 хүрлээ. Нийт 9840 хүн нас баржээ. Шинээр 6 улсад бүртгэгдсэн.


Европийн улс орнуудад халдварын тохиолдол буурахгүй байна. Хамгийн их нь Итали юм. Өчигдөр 5320 хүн уг халдвараар өвчилсөн нь батлагдлаа. Нас барсан хүний тоо 632. Коронавирусийн халдвар тархалтаар Италийн дараа өнгөрсөн 24 цагт Германд 4528, Испанид 3494, Францад 1614, Швейцарьт 1390 тохиолдол бүртгэгдлээ.

Дэлхийн 124 улсад бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаагаа зогсоожээ.