Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийт 707 хүний сорьцод шинжилгээ хийжээ. Тэдний 705-аас нь коронавирус илрээгүй, хоёр хүнээс коронавирус илэрсэн байна. Харин нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжжээ.

Мөн энэ сарын 09, 10, 11-нд нийт 2027 хүний шинжилгээг хийхэд гурван хүнээс коронавирус илэрсэн. Улмаар Монгол Улсад коронавирусийн нийт 320 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 311 нь эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсийн 297-гийнх нь ажиглалт тандалт бүрэн дуссан, 10 хүн сувиллын ажиглалтад, 4 хүн гэрийн ажиглалтад байна. Одоо ХӨСҮТ-д 9 хүн эмчлүүлж буйгаас  5-ынх нь биеийн байдал хөнгөн, 4 нь хүндэвтэр байна.