Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 17:00 цагт мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн 11:00 цагаас хойш хийсэн шинжилгээнүүдээр Улаанбаатар, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Говьсүмбэр аймгуудад коронавирус нэмж илрээгүй. Сэлэнгэ аймагт 21 хүнээс коронавирус илэрлээ. Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн багц өвчлөл Сүхбаатар хот, Мандал сум гэсэн 2 бүсэд байна. Сэлэнгэ аймагт ажиллаж буй Шуурхай штаб, тандалт шинжилгээний баг, орон нутаг засаг захиргаа амжилттай сайн ажиллаж байгаа.

Өнөөдрийн байдлаар дотооддоо:

  • Улаанбаатарт 40
  • Сэлэнгэ аймагт 96
  • Дархан-Уул 20
  • Дорноговь аймагт 17
  • Орхон аймагт 17
  • Говьсүмбэр аймагт 1 тохиолдол бүртгэгдлээ.

Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 629 боллоо. Үүнээс 340 нь эдгэрсэн" хэмээн мэдээллээ.

Мөн тэрээр "Бүртгэгдсэн болон голомтын ойрын хавьтлуудад 2-3 удаа шинжилгээ хийдэг. Энэ цаг хугацаа, судалгаа, шинжилгээ шаарддаг учир өнөөдөр, маргааш дуусах ажил биш. Иймд иргэд маань тэвчээртэй байж, халдварыг нэмж тараахгүйн төлөө аль аль талаасаа хамтран ажиллах хэрэгтэй" гэв.