Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагт мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "12 дугаар сарын 09-нд нийт 21.470 хүнд PCR шинжилгээ хийхэд 5 хүнээс коронавирус илэрлээ. Бусдаас нь илрээгүй.

Тодруулбал, Улаанбаатарт 5 тохиолдол бүртгэгдсэн. Тэдний 4 нь сүүлд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд бөгөөд давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч байна. Улмаар Улаанбаатарт батлагдсан нийт тохиолдол 132 боллоо.

Халдвар бүртгэгдсэн аймгуудад сүүлийн 24 цагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй.

  • Сэлэнгэ аймагт нийт 207 
  • Дорноговь аймагт нийт 31 
  • Орхон аймагт нийт 25
  • Архангай аймагт нийт 3
  • Говьсүмбэр аймагт нийт 4
  • Дархан-Уул аймагт нийт 45 тохиолдол байна.

Улмаар манай улсад дотооддоо илэрсэн халдвар 447, нийт бүртгэгдсэн тохиолдол 898 боллоо. Тэдний 42.8 хувь буюу 384 нь эдгэрсэн. Нийт 505 хүн эмчлэгдэж буйгаас 414 хүн хөнгөн, 84 хүн хүндэвтэр, 6 хүн хүнд, 1 хүний биеийн байдал маш хүнд байна" хэмээн мэдээллээ.