Тусгай үүргийн онгоцооор эх орондоо ирсэн Монгол Улсын гурван иргэн шинэ коронавирусийн халдвартай болох нь эхний шинжилгээгээр батлагджээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая /3 дугаар сарын 16-ны 22 цаг 50 минут/ мэдээлэл хийлээ.



Мэдээллийн үеэр ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар "Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн гурвынх нь лабораторын эхний шинжилгээний хариу өнөөдөр оройн 20.00 цагт гарч, шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Эрсдлийг тооцоолж байсан учир нэг бүрчлэн тусгаарласан. Францаас Германаар дамжин ирсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байна. Шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Ойрын хавьтлын есөн хүнийг тусгаарлан" хэмээлээ.

Эхний ээлжид хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эмнэлгийн хяналтанд байдаг, өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг авчирч буй. 

Энэ хүрээнд гуравдугаар сарын 15-нд БНСУ-аас 244 иргэн, гуравдугаар сарын 16-нд Берлин-Москвагаас 231 иргэн, Японоос 257 иргэн тусгай үүргийн онгоцоор ирж, тусгаарлагдаад байгаа юм.


Эрүүл мэндийн яамны мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.