Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Коронавирусийн хоёр дахь давалгаа эхэлсэн. Энэ давалгаанд хүүхэд залуучууд өртөж байна. Хүүхдүүдийн хувьд нян тээгч, халдвар тараагч маягаар хөнгөн хэлбэрээр өвдөх болсон. Канадын их сургуулийн эрдэмтдийн болон АНУ-ын нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар нэг нас хүрээгүй хүүхэд коронавирусийн халдвараар эндэх тохиолдол гарч байна гэдгийг дэлхий нийтэд анхаарууллаа.

Дэлхий нийтэд цуу ярианд итгэснээс болж эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол гарсан байна. 

Тухайлбал Иран улсад метилийн спирт коронавирусээс сэргийлдэг гэсэн яриа гарснаас болж 300 гаруй хүн нас барж, 1000 гаруй хүн хордлогод орж, биеийн байдал нь маш хүнд байгааг мэдээллээ. Иймээс ард иргэдийг элдэв цуу ярианд итгэж, дагахгүй байхыг анхааруулж байна.