Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.04.06/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 831 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 731 нь Улаанбаатар хотод, 99 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар.

Тодруулбал, Шинээр Улаанбаатарт 731, Архангайд 10, Баянхонгорт 3, Булганд 3, Дархан-Уулд 12, Орхонд 2, Өвөрхангайд 6, Сэлэнгэ 8, Төв аймагт 17, Ховдод 11, Хөвсгөлд 1, Чойрт 2, Дорноговьд 1, Сүхбаатар аймагт 7 тохиолдол коронавирус бүртгэгдсэн.

Улмаар орон нутагт нийт 2.014, Улаанбаатар хотод нийт 9.637 тохиолдол, улсын хэмжээнд нийт халдвар 11.651 тохиолдол боллоо. Тэдний 6.010 нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 79 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Нэг хүн нас барж, нийт нас баралт 13 боллоо.

Одоо нийт 2.480 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 11, хүнд 80, хүндэвтэр 279, хөнгөн 2.130 хүн байна" хэмээлээ.

Манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо тогтмол 200-гаас олноор илэрч байна. 

Тодруулбал,

  • 22-нд 210 хүнээс, 
  • 23-нд 206 хүнээс
  • 24-нд 218 хүнээс 
  • 25-нд 285 хүнээс 
  • 26-нд 437 хүнээс
  • 27-нд 361 хүнээс 
  • 28-нд 321 хүнээс
  • 29-нд 575 хүнээс
  • 30-нд 481 хүнээс
  • 31-нд 377 хүнээс
  • 4 дүгээр сарын 01-нд 394 хүнээс 
  • 4 дүгээр сарын 02-нд 486 хүнээс
  • 4 дүгээр сарын 03-нд 271 хүнээс
  • 4 дүгээр сарын 04-нд  620 хүнээс
  • 4 дүгээр сарын 05-нд 602 хүнээс
  • 4 дүгээр сарын 06-нд 831 хүнээс тус тус коронавирус илэрсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудыг зургаар хүргэж байна.