Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийж байна.

Өнөөдрийн байдлаар 166 оронд коронавирус тархаад байна. БНХАУ-д тус халдвараар нэг ч нас бараагүй. Шинээр Узбекстан, Монтенегро улсад бүртгэгдлээ. Итали, Испани, Франц, АНУ коронавирус эрчимтэй тархаж байна. Ийм учраас зарим гадаадын иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхээс татгалзах болсон, үүнийгээ мэдээлсэн.

Улс орнууд иргэдээ аль болох гадаадын орноор зорчихгүй байх, хүнтэй 2 метрээс доошгүй зайнаас харьцах, нэг дэлгүүрт иргэдийг хоёр хоёроор оруулах зэргээр арга хэмжээ авч байна.

ДЭМБ ээлжит хурлаа хийсэн, энэ үеэр "Эрсдэлгүй орон, эрсдэлгүй хүн гэж нэг ч байхгүй. Халдвар ороод ирэх юм шиг бэлтгэлтэй байгаарай. Европт нэг хоногийн дотор коронавирусийн халдварын тоо 10 мянгаар нэмэгдсэн" гэдгийг сануулсан. Өмнө нь коронавирусийн халдвараар ахмад настнууд өвдөж байсан бол европт залуучууд голдуу халдвар авч байна.

Улс орнууд коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд өөрийн өөрийн арга хэмжээ авсаар байна. Тухайлбал Австри улсын гадаад руу аялахгүй байхыг сануулж, нислэгийн 60 хувийг цуцалсан. ХБНГУ хилээ хаасан бөгөөд тус улсын канцлер Ангела Маркел "Герман улс манай улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүчтэй сорилтттой учраад байна" гэж онцоллоо. Францад халдвар авсан хүний тоо хэдэн мянгаараа нэмэгдсэн. Ирланд улс сургууль цэцэрлэгээ хаасан. Өнөөдөр дэлхийн хэмжээнлд 840 сая гаруй хүүхэд сургууль цэцэрлэг завсардаад байна гэж ЮНЕСКО мэдээллээ. 


Истамбулын Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх хүнийг тусгаарласан. Урьд шөнө 700 гаруй тохиолдлын дуудлага авсан. Эмнэлэг бүрэн бэлэн байдалд ажиллаж байна. Арьсны өвчин судлалын төв, Багануур, СХД-ийн эмнэлэгүүдэд нийт 750 ор бэлдсэн. 

Бид БНХАУ-ын Ухань хотын эмч нартай интернэтээр холбогдон сургалтад авсан. Хамгийн гол авч буй арга хэмжээ нь эрт илрүүлэг, эрт мэдээлэх, эрт тусгаарлах, эрт оношлохыг баримталж байна.

Резидент эмч нарыг энэ удаагийн ажилд дайчилж байна. Тухайлбал ажиглалтад 90 резидент эмчийг ажиллуулсан. Ажиллуулах хугацаанд цалин олгоно.

Сүүлийн үед гудамжинд хэрэглэсэн амны хаалт нэлээн харагдаж байна. Хаврын салхитай үед хэрэглэсэн амны хаалтаа хаях нь COVID-19 халдварын эрсдэлийг нэмэгдүүлнэ. Иймээс зориулалтын хогийн саванд гялгар уутанд хийж хаяхыг хүсэж байна.

Английн эрдэмтэн судлаачид хөл хориог үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн математик тооцоолол гаргасан байна. Сургууль цэцэрлэгийн хөл хориог нэг өдөр алдахад халдвар 40 хувь нэмэгдэх аюултай. Иймээс хөл хориог сунгах нь зүйтэй гэж олон улсын эрдэмтэн судлаачид үзэж байна.