Шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртлэх хугацаанд завсарласан. 

Өчигдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хөл хориог сунгах эсэхийг ирэх баасан гарагт болох УОК-ийн хурлаар шийднэ хэмээн мэдэгдсэн билээ.

Тэгвэл ЭМЯ уг асуудлаар байр сууриа фэйсбүүк хуудсаараа дамжуулан илэрхийлээ. Энэхүү мэдээлэлд "Эрүүл мэндийн яам 4 дүгээр cарын 30 хүртэл сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй гэж үзэж байна. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ" гэсэн байна.