Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.04.12/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 704 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 598 нь Улаанбаатар хотод, 106 нь орон нутагт бүртгэгдсэн бол 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. 

Тодруулбал, Шинээр Улаанбаатарт 598, Сүхбаатарт 9, Эрдэнэтэд 16, Дархан-Уулд 8, Өвөрхангайд 7, Сэлэнгэ 8, Архангайд 3, Ховдод 7, Хөвсгөлд 3, Завханд 1, Баянхонгорт 6, Дундговьд 9, Дорнодод 1, Төв аймагт 28 тохиолдол бүртгэгдсэн.

Улмаар орон нутагт нийт 2.013, Улаанбаатар хотод нийт 13.155 тохиолдол, улсын хэмжээнд нийт халдвар 15.718 тохиолдол боллоо. Тэдний 9.516 нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 357 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Гурван хүн нас барж, нийт нас баралт 25 боллоо.

Одоо нийт 2.637 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 19, хүнд 118, хүндэвтэр 588, хөнгөн 1.912 хүн байна" хэмээлээ.

Манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо тогтмол 200-гаас олноор илэрч байна. 

Тодруулбал,

  • 4 дүгээр сарын 01-нд 394 хүнээс 
  • 4 дүгээр сарын 02-нд 486 хүнээс
  • 4 дүгээр сарын 03-нд 271 хүнээс
  • 4 дүгээр сарын 04-нд  620 хүнээс
  • 4 дүгээр сарын 05-нд 602 хүнээс
  • 4 дүгээр сарын 06-нд 831 хүнээс
  • 4 дүгээр сарын 07-нд 574 хүнээс
  • 4 дүгээр сарын 08-нд 554 хүнээс 
  • 4 дүгээр сарын 09-нд 716 хүнээс 
  • 4 дүгээр сарын 10-нд 689 хүнээс 
  • 4 дүгээр сарын 11-нд 831 хүнээс
  • 4 дүгээр сарын 12-нд хүнээс 704 тус тус коронавирус илэрсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудыг зургаар хүргэж байна.