Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 25-нд нийт 16.777 хүнд шинжилгээ хийхэд 30 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 14 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол 16 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр илэрсэн тохиолдлуудын хавьтал байна.

Сүүлд бүртгэгдсэн тохиолдол нь бүгд Улаанбаатарт бөгөөд Баянгол дүүрэгт 7, Чингэлтэй дүүрэгт 4, Хан-Уул дүүрэгт 14, Баянзүрх дүүрэгт 16, Сүхбаатар дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэг 3 тохиолдол бүртгэгджээ.

Улмаар Улаанбаатар хотод нийт 1989 тохиолдол, кластер өвчлөлийн голомтод 2315, улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодын халдвар нийт 2831 тохиолдол боллоо. Тэдний 76 хувь буюу 2150 нь эдгэрсэн. Одоо 666 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь хүн маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 78, хөнгөн 580 хүн байна.

Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрч эмнэлгээс гарсан" хэмээлээ.

Мөн тэрээр "Коронавирусийн батлагдсан тохиолдлуудын хавьтал болон хөнгөн балархай хэлбэрээр туссан хүмүүс гадуур байх эрсдэлтэй учир иргэд халдвараас сэрэмжлүүлэх хариу арга хэмжээгээ эрчимтэй хэрэгжүүлэх хэрэгтэй" гэдгийг зөвлөлөө.