Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагт мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "12 дугаар сарын 13-нд нийт 8.574 хүнд PCR шинжилгээ хийхэд 5 хүнээс коронавирус илэрлээ. Бусдаас нь илрээгүй.

Илэрсэн 5 тохиолдол нь Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн. Бүгд өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан хүмүүс бөгөөд 2-3 дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрч, Сэлэнгэ аймаг дахь нийт тохиолдол 213 боллоо.

Халдвар бүртгэгдсэн бусад аймаг болон Улаанбаатар хотод сүүлийн 24 цагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй.

  • Дорноговь аймагт нийт 31 
  • Орхон аймагт нийт 25
  • Архангай аймагт нийт 3
  • Говьсүмбэр аймагт нийт 4
  • Дархан-Уул аймагт нийт 45 
  • Улаанбаатарт нийт 138 тохиолдол байна.

Улмаар манай улсад дотооддоо илэрсэн халдвар 459, нийт бүртгэгдсэн тохиолдол 912 боллоо. Тэдний 384 нь эдгэрсэн. Нийт 519 хүн эмчлэгдэж буйгаас 438 хүн хөнгөн, 75 хүн хүндэвтэр, 5 хүн хүнд, 1 хүний биеийн байдал маш хүнд байна" хэмээн мэдээллээ.