"Тусгаарлан ажиглах байранд 3600 хүнийг ажигласан. Үүнээс одоогийн байдлаар 2216 иргэн тусгаарлалтад байна. Баян-Өлгий аймагт нэг жолоочийг нэмж тусгаарласан. Дархан уул аймагт 39 иргэнийг, Баян буурлын амралтад 149 иргэнийг тусгаарласан. Эдгээр иргэд нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн. Төмөр замын галт тэрэгнүүдэд 11 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж, иргэдийн халууныг үзэж, асуумж авч ажилласан.

Цаашдаа Баянхангай, Баян-байгаль, Батсүмбэрийн амралтуудад эмч эмнэлэгийг ажилтнуудыг ажиллуулахаар болсон.

Онгоцоор ирсэн иргэдийг ямар нэгэн халдварын шинж тэмдэг илрээгүй байх, хоорондоо ярилцахгүй байхыг сануулна. 2 цаг тутамд халууныг нь үзнэ. Тусгай үүргийн онгоцонд явах эмч, мэргэжилтэн болон COVID-19 халдварыг илрүүлэх нэг удаагийн оношлуурыг бэлдсэн байна.

Бид салбар дундын үнэлгээгээр Монгол улсад коронавирусийн халдвар тархах эрсдэл өндөр байна гэж гарсан. Тусгаарлан ажиглах байранд байх хугацааг халдварын нууц үетэй холбогдуулан тогтоодог. ДЭМБ-аас сэжигтэй тохиолдолд өөрчлөлтийг нэмж оруулсан. Анх судлаачид тусгаарлах хугацааг 4-8 хоног гэж үзэж байсан бол өнөөдөр 21-28 хоног байна гэж үзсэн. Иймээс бид тусгаарлан ажиглах хугацааг 21 хоног болголоо.