Улсын онцгой комисс 4 дүгээр сарын 24-нийг дуустал Улаанбаатар, Сэлэнгэ, Дарханы орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарласан. 

Алтанбулагаар орж ирсэн тээврийн жолоочоос коронавирус илэрсэн учраас түүнд үйлчилсэн гаалийн байцаагч, цагдаа, хил, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд, ойрын хавьтлуудыг тусгаарлан шинжилгээ хийж, асуудлыг мухарлахаар ажиллаж байна. Энэ нь ард иргэдээ халдвараас урьдчилан сэргийлэх зорилготой ажил юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.