Коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Сүүлийн 24 цагт 14.978 хүнд шинжилгээ хийхэд 34 хүнд коронавирус илэрчээ. Тэдгээр тохиолдол нь бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн байна. Эдгээр 34 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьталын эхний болон хоёр дах шинжилгээнээс илэрчээ. Мөн сайн дураар шинжилгээ өгсөн хүмүүсээс коронавирус илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 2.023 тохиолдол бүртгэгдсэнээс 1.463 буюу 72.3 хувь нь эдгэрчээ. Эмчлэгдэж байгаа 547 хүнээс хөнгөн 461, хүндэвтэр 80, хүнд 5, маш хүнд 1 өвчтөн байна. Сүүлийн 24 цагт 14 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарчээ. 

Өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэгт 210, Баянзүрх дүүрэгт 555, Хан-Уул дүүрэгт 87, СонгиноХайрхан дүүрэгт 150, Чингэлтэй дүүрэгт 85, Сүхбаатар дүүрэгт 93, Налайх дүүрэгт 5, Багануур дүүрэгт 1 тохиолдол батлагдаад  байна.

Баянгол дүүргийн 8 ,12, 20, 22 дугаар хороодод шинээр коронавирус бүртгэгдсэн байна. 

 Ойрын хавьтал 958, хоёрдаг ч хавьталын 4742 хүнийг тусгаарлаж, хяналт шинжилгээ хийж байгаа аж.  Бүртгэдсэн тохиолдуулын 40 хувь нь гэр бүлээсээ халдвар авсан бол 60 хувь нь ажлын газрын хүн болон үйлчилгээний байгууллага, эмнэлгийн байгууллага, төрсөн өдөр гэх мэтчилэн олон хүн цугласан газраас  халдвар авчээ. 

Гадуур хөл хөдөлгөөн ихэссэн, өвчлөлийн тархац хурдацтай байгаа энэ үед иргэд аль болох гадуур явахгүй байх, явах шаардлага гарвал гэр бүлийн төлөөллийг явуулах, маскаа зүүх зэрэг арга хэмжээг авч ажиллахыг хүсэж байна" гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцлон хэллээ.