Коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Сүүлийн 24 цагт 15.897 хүнд шинжилгээ хийжээ. Үүнээс 27 хүнд коронавирус илэрсэн. Эдгээр нь тусгаарлалтанд байсан хүмүүсийн давтан шинжилгээ, болон ойрын хавьтал болсон хүмүүсийн эхний шинжилгээнээс илэрсэн байна. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1.859 тохиолдол бүртгэгдсэнээс 1.392 буюу 75 хувь нь эдгэрчээ. Эмчлэгдэж байгаа 454 хүнээс хөнгөн 376, хүндэвтэр 76, хүнд 1, маш хүнд 1 өвчтөн байна. 

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны "GB tower"-т байрлах нэр бүхий банк бус санхүүгийн байгууллага, Сүхбаатар дүүргийн Бэлхийн гудамжны гутлын цех, Сонгинохайрхан дүүргийн Содон хорооллын нэг супермаркетаас үүдэлтэй гэх зэрэг 20 гаруй голомт идэвхтэй хэвээрээ байна. 

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол дахь "Нүүдэлчин" хоолны газраас коронавирусийн нэг тохиолдол бүртгэгдсэн тул тус байгууллагын үйл ажиллагааг зогсоож, ойрын хавьтлуудыг тусгаарлах, шинжилгээ авах ажил үргэлжилж байгаа аж. Сүүлийн 7 хоногт тус хоолны газраар үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөх шаардлагатай гэдгийг ЭМЯ-наас анхаарууллаа. 

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүрэгт 81, Сонгинохайрхан дүүрэгт 110,  Хан-Уул дүүрэгт 61,  Чингэлтэй дүүрэгт 73, Баянзүрх дүүрэгт 511, Баянгол дүүрэгт 184 тохиолдол батлагдаад байна.