Өнөөдөр нэг хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад коронавирусийн нийт 340 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Тэдний 312 нь эдгэрснээс 301 хүний бүх ажиглалт, тандалт дууссан, 3 хүн сувиллын, 8 хүн гэрийн ажиглалтад байна.

ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж буйгаас 20 хүний биеийн байдал хөнгөн, 8 хүн хүндэвтэр байна.

Сануулахад, Энэ сарын 23, 24, 25-нд нийт 1189 хүний сорьцод шинжилгээ хийхэд нийт 11 хүнээс коронавирус илэрсэн. Сүүлийн үед ОХУ-аас ирж буй иргэдээс коронавирус илрэх тохиолдол нэмэгдэж буйг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү онцолсон.

Дэлхийн хэмжээнд нийт 43 орчим сая хүн коронавирусээр өвчилж, 32.1 сая нь эдгэрч, нэг сая 152 мянган хүн нас баржээ.