Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.04.09/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 716 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 630 нь Улаанбаатар хотод, 84 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Тодруулбал, Шинээр Улаанбаатарт 630, Баянхонгорт 13, Эрдэнэтэд 8, Дархан-Уулд 4, Өвөрхангайд 2, Сэлэнгэ 10, Архангайд 31, Төв аймагт 3, Ховдод 10, Баян-Өлгий аймагт 2 тохиолдол коронавирус бүртгэгдсэн.

Улмаар орон нутагт нийт 1.773, Улаанбаатар хотод нийт 11.174 тохиолдол, улсын хэмжээнд нийт халдвар 13.492 тохиолдол боллоо. Тэдний 8.522 нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 382 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Нэг хүн нас барж, нийт нас баралт 19 боллоо.

Одоо нийт 2.360 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 14, хүнд 94, хүндэвтэр 436, хөнгөн 2.017 хүн байна" хэмээлээ.

Манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо тогтмол 200-гаас олноор илэрч байна. 

Тодруулбал,

  • 4 дүгээр сарын 01-нд 394 хүнээс 
  • 4 дүгээр сарын 02-нд 486 хүнээс
  • 4 дүгээр сарын 03-нд 271 хүнээс
  • 4 дүгээр сарын 04-нд  620 хүнээс
  • 4 дүгээр сарын 05-нд 602 хүнээс
  • 4 дүгээр сарын 06-нд 831 хүнээс
  • 4 дүгээр сарын 07-нд 574 хүнээс
  • 4 дүгээр сарын 08-нд 554 хүнээс 
  • 4 дүгээр сарын 09-нд 716 хүнээс тус тус коронавирус илэрсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудыг зургаар хүргэж байна.