Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.04.13/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 885 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 836 нь Улаанбаатар хотод, 48 нь орон нутагт бүртгэгдсэн бол 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. 

Тодруулбал, Шинээр Улаанбаатарт 836, Сүхбаатарт 5, Эрдэнэтэд 10, Өвөрхангайд 1, Сэлэнгэ 6, Архангайд 8, Ховдод 5, Хэнтийд 1, Чойрт 4, Булганд 4, Төв аймагт 4 тохиолдол бүртгэгдсэн.

Улмаар орон нутагт нийт 2.061, Улаанбаатар хотод нийт 13.991 тохиолдол, улсын хэмжээнд нийт халдвар 16.603 тохиолдол боллоо. Тэдний 9.887 нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 371 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Хоёр хүн нас барж, нийт нас баралт 27 боллоо.

Одоо нийт 2.667 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 20, хүнд 127, хүндэвтэр 610, хөнгөн 1.910 хүн байна" хэмээлээ.

Манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо тогтмол 200-гаас олноор илэрч байна. 

Тодруулбал,

  • 4 дүгээр сарын 01-нд 394 хүнээс 
  • 4 дүгээр сарын 02-нд 486 хүнээс
  • 4 дүгээр сарын 03-нд 271 хүнээс
  • 4 дүгээр сарын 04-нд  620 хүнээс
  • 4 дүгээр сарын 05-нд 602 хүнээс
  • 4 дүгээр сарын 06-нд 831 хүнээс
  • 4 дүгээр сарын 07-нд 574 хүнээс
  • 4 дүгээр сарын 08-нд 554 хүнээс 
  • 4 дүгээр сарын 09-нд 716 хүнээс 
  • 4 дүгээр сарын 10-нд 689 хүнээс 
  • 4 дүгээр сарын 11-нд 831 хүнээс
  • 4 дүгээр сарын 12-нд 704 хүнээс 
  • 4 дүгээр сарын 13-нд 885 хүнээс тус тус коронавирус илэрсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудыг зургаар хүргэж байна.