Манай улс коронавирусийн эсрэг вакцины эхний ээлжийг өнөөдөр хүлээн авна. Тодруулбал, БНЭУ-аас 150.000 тун ArstraZeneca вакциныг МИАТ-ын онгоцоор тээвэрлэн ирж буй. Нэг хүнд хоёр тунг хийх учир энэ нь 75.000 хүнд тарих вакцин юм.

Вакцинжуулалтыг маргааш буюу хоёрдугаар 23-наас иргэдэд хийж эхэлнэ. Хамгийн эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тариулж, аюулгүй гэдгийг нотолж, нийт иргэдээ вакцинд хамрагдахыг уриална гэдгээ өөрөө мэдэгдсэн. Вакциныг нийт хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насныханд хийхээр төлөвлөсөн. Гэхдээ вакцинд хамрагдах эсэх нь тухайн иргэний сонголт. Тиймээс хамрагдахгүй хүмүүсээс "вакцин хийлгэхгүй гэсэн" баталгааг бичгээр авна. Хоёр тунгаа тариулсан иргэдэд "вакцинд хамрагдсан" гэсэн утга бүхий гэрчилгээ олгоно хэмээн Засгийн газраас мэдээлсэн.

Вакцинжуулалт эхлэх гэж буйтай холбоотойгоор вакцин гэж юу болох, коронавирусийн эсрэг вакциныг яагаад хийлгэх ёстой талаар Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээллийг хүргэж байна. Мөн вакцин дангаараа коронавирусээс сэргийлж чадах уу?