Өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны байдлаар Монгол Улсад коронавирусийн нийт 353 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Энэ сарын 02, 03-нд хийсэн шинжилгээгээр 3 хүнээс коронавирус илэрсэн бол өнөөдөр нэг хүний сорьцоос коронавирус илэрчээ.

Коронавирусээр өвчилсөн хүмүүсийн 314 нь эдгэрснээс 309 хүний бүх ажиглалт, тандалт дуусжээ. Харин 2 хүн сувиллын, 3 хүн гэрийн ажиглалтад байна. ХӨСҮТ-д эмчлүүлж буй 39 хүний 21-гийнх нь биеийн байдал хөнгөн, 15 нь хүндэвтэр, 3 нь хүнд байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Дэлхийн хэмжээнд нийт 47 сая 362 мянган хүн коронавирусээр өвчилснөөс 34 сая 647 мянган хүн эдгэрч, 1 сая 211 мянган хүн нас баржээ. Коронавирусийн өвчлөл АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ, Франц зэрэг улсуудад хамгийн өндөр байна.