НХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод гарсан шинэ төрлийн коронавирусын халдварын улмаас уушигны хатгаа өвчин илрээд байна. 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 224 хүн халдвар авсан байх магадлалтай гэж бүртгэгдсэнээс 217 нь шинэ коронавирусээр өвчилсөн болох нь тогтоогдсон бөгөөд уг өвчнөөр 3 хүн нас барсан байна.

Манай Улс эрсдэлтэй бүсэд багтаад байгаа юм. 

Өчигдөр нийгмийн сүлжээгээр  коронавирус гадил, тарвасаар дамжин халдварлаж байгаа талаарх мэдээлэл тархсан. ЭМЯ-аас энэхүү мэдээллийг үгүйгэж мэдэгдэл гаргалаа. 

Мэдэгдэлд "НаньХуй 8424 сортын гадил жимсийг идсэний улмаас 23 хүн H7N9 вирусийн халдвараар өвчилж, Шинхуа эмнэлгийн Чунг Минг салбарт нас барлаа” гэсэн мэдээллийн мөрөөр холбогдох шалгалтыг хийж, үндэслэлгүй, ташаа мэдээлэл болохыг тогтоосон талаар ШиньЛианг Шанхай сайтад нийтэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Чунг Минг эмнэлэгт ийм тохиолдол гараагүй бөгөөд Шанхайд “НаньХуй 8424” сортын гадил бус тарвас тариалдаг тухай дурдсан байна. H7N9 вирус нь шувууны тахал тул жимс жимсгэнээр халдварлах боломжгүйг мэдэгдлээ. Иймд ямар нэгэн үндэслэлгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг анхааруулж байна" гэжээ.