Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагт мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "12 дугаар сарын 11-нд нийт 17.529 хүнд PCR шинжилгээ хийхэд 1 хүнээс коронавирус илэрлээ. Бусдаас нь илрээгүй.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас коронавирус илэрсэн.

Халдвар бүртгэгдсэн аймгуудад сүүлийн 24 цагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй.

  • Сэлэнгэ аймагт нийт 208
  • Дорноговь аймагт нийт 31 
  • Орхон аймагт нийт 25
  • Архангай аймагт нийт 3
  • Говьсүмбэр аймагт нийт 4
  • Дархан-Уул аймагт нийт 45 
  • Улаанбаатарт нийт 198 тохиолдол байна.

Улмаар манай улсад дотооддоо илэрсэн халдвар 454, нийт бүртгэгдсэн тохиолдол 906 боллоо. Тэдний 384 нь эдгэрсэн. Нийт 513 хүн эмчлэгдэж буйгаас 430 хүн хөнгөн, 77 хүн хүндэвтэр, 5 хүн хүнд, 1 хүний биеийн байдал маш хүнд байна" хэмээн мэдээллээ.