Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд мэдээлэл хийлээ.

Коронавирусийн халдвар 215 оронд бүртгэгдэж, 4.2 сая орчим хүн халдвар авч, 271 мянган хүн нас барлаа. 1.4 сая хүн эдгэрч, 2.4 сая хүн эмчлүүлж байна.

Өнгөрсөн 24 цагт дэлхий даяар 76 мянган хүн шинээр халдвар авч, 3000 гаруй хүн нас барлаа. Монголд 42 хүн халдвар авсан нь батлагдаж, 14 хүн эмчлэгдсэн. Улсын хэмжээнд 986 хүн ажиглалтад байна. 

Өнгөрсөн хугацаанд гадаадад байгаа 30 монгол иргэний коронавирусийн шинжилгээ эерэг гарсан. Тэд утсаар холбогдон зөвлөгөө авсан. Одоогоор 13 хүн эдгэрч хэвийн амьдралдаа орсон. Бусад хүмүүс дандаа гэрийн дэглэмд байна.

Иргэдээс хүүхдүүд амны хаалтгүйгээр гадаа тоглож байна гэсэн мэдээлэл нэлээд ирсэн.Иймээс эцэг эхчүүдэд хүүхдэдээ анхаарал хандуулж амны хаалтыг нь зүүлгэх, гарыг нь сайн угаалгахыг уриалж байна.