Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Шинэ төрлийн коронавирусийн өвчлөл 212 улс оронд бүртгэгдээд байна. Азийн орнуудаас Солонгос, Япон зэрэг улсад өвчлөл өсөлттэй хэвээрээ гарчээ. Үүний шалтгааныг нэг хүнийг үзүүлэх гэж 2-3 хүн хүн ирж эмнэлэгээс халдвар авсан нь тогтоогджээ. 

Улсын III эмнэлэгт хийсэн судалгаагаар судасны бөглөрлийг оношлуулах нэг хүнийг дагаж 8-10 хүн ирж байгаа нь тогтоогджээ. Иймээс шаардлагагүй тохиолдолд эмнэлэгийн байгууллагаар олон хүн дагуулж үйлчлүүлэхгүй байхыг хүсье. 

COVID-19-ийн тархалт 4-5 дугаар сард эрчимтэй үргэлжлэхээр байна.

Өнөөдөр манай улсын хэмжээнд 1410 хүн ажиглалтад байна. Өчигдөр 167 хүн ажиглалтаас гарлаа.

ДЭМБ-аас зөвлөж байна.

-Гэртээ байх

-2 метрийн зай барих

-Гадаад оронд аялсан бол өөрийгөө тусгаарлах

-Амны хаалтаа тогтмол зүүх

-Олон хүн цугласан газраар явахгүй байх

-Гараа сайтар угаах