"Шинэ коронавирусийн халдвар авсан хоёр монгол эмэгтэй бүрэн эдгэрсэн. Эмнэлгээс гарахаар боллоо. Уухай, уухай" гэсэн утгатай мэдээлэл өнөөдөр цахим орчинд цацагдаад буй. Уг мэдээллийг Эрүүл мэндийн яам үгүйсгэлээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яам "Коронавирусийн халдвартай 10 хүний заримынх нь биеийн байдал дээрдэж буй талаар ХӨСҮТ-өөс мэдээлж буй. Гэтэл эмч, мэргэжилтнүүд үгээ хэлээгүй байхад эдгэрээд эмнэлгээс гарч буй мэт ташаа мэдээлэл сошиал орчинд түгэж байна. 

Эхний өвчтөн эмнэлгээс гарахад наад зах нь 10 хоног шаардагдах тухай ХӨСҮТ мэдээлсэн. Тиймээс эмч, мэргэжилтнүүддээ энэ мэт бодит бус мэдээллээр дарамт учруулахгүй байна уу. Бид ард иргэддээ мэдээллийг цаг тухайд нь шуурхай хүргэж байх болно" хэмээлээ.