Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагт мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "12 дугаар сарын 18-нд нийт 11.191 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрлээ. 

Тэдний 6 нь Баянзүрх дүүргийн эмнэлгээс, 6 нь энэ сарын 16-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд байна.

Мөн өчигдөр 36 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан.

Өнөөдрийн байдлаар:

  • Дорноговь аймагт нийт 32
  • Орхон аймагт нийт 25
  • Архангай аймагт нийт 3
  • Говьсүмбэр аймагт нийт 4
  • Дархан-Уул аймагт нийт 45 
  • Сэлэнгэ аймагт 216
  • Улаанбаатарт нийт 169 тохиолдол бүртгэгдсэн байна.

Улмаар манай улсад дотооддоо илэрсэн халдвар 494, нийт бүртгэгдсэн тохиолдол 953 боллоо. Тэдний 509 нь эдгэрсэн. 

Нийт 435 хүн эмчлэгдэж буйгаас 404 хүн хөнгөн, 27 хүн хүндэвтэр, 3 хүн хүнд, 1 хүний биеийн байдал маш хүнд байна. Нийт 9 хүн нутаг буцсан хэмээн мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа