Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 11 дугаар тогтоолоор “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журам” батлагдсан.

Уг тусламж, үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалт явагдаж, нийслэлийн хэмжээнд 32, орон нутагт 45 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага тэнцсэн. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт, Тэргүүн дэд дарга Ч.Алтанхуяг, Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга И.Энхбат нар нийслэлийн хэмжээний 32 эрүүл мэндийн байгууллагатай “Даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах” гэрээг энэ сарын 13-ны өдөр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулан 10 дугаар сарын 16-ны өдрөөс оношилгоо шинжилгээг эхлүүлэхээр боллоо.   

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагч хамрагдах ба 50 мянган төгрөгийн гурван төрлийн багц шинжилгээнээс нэг багцыг өөрөө сонгон, гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад очиж оношилгоо, шинжилгээнд хамрагдах юм. 

Нэгдүгээр багц: Дотор эрхтний архаг өвчлөлийг илрүүлэх, 

Хоёрдугаар багц: Нэгдүгээр багцын шинжилгээн дээр нэмэгдээд үе мөч эмгэг илрүүлэх, 

Гуравдугаар багц: Хавдрын эрт илрүүлэг хийхэд чиглэгдэнэ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрүүл мэндийн байгууллагууд

Эрүүл мэндийн нийгмийн даатгалын ерөнхий газар