Тайваний нийслэл Тайпей хотын нэгэн эмнэлэгт өнөөдөр буюу даваа гарагт гал гарсны улмаас 9 хүн амиа алдаж, 15 хүн бэртэж гэмтсэн гэж тус хотын засаг захиргаанаас мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Бэртэж гэмтсэн 11 хүний биеийн байдал тун хүнд байгаа аж. Даваа гарагт орон нутгийн цагаар өглөөний 4:30 цагт Тайпей эмнэлэгийн долдугаар давхрын тасгаас гал гарч эхэлсэн байна. Тухайн үед уг давхарт 32 өвчтөн хэвтэн эмчлүүлж байсан байна.

Эмнэлгийн ажилтнууд зарим өвчтнийг ослын газраас гаргаж чадсан байна. Түүнчлэн дээвэр рүү гарсан өвчтнүүдийг гал түймэртэй тэмцэх газрын ажилтнууд аварч, кранаар буулгасан байна. Ослын газарт 208 гал сөнөөгч ажиллаж, нэг цаг орчмын хугацаанд гал түймрийг бүрэн унтраажээ. Гал гарсан шалтгааныг тогтоохоор цагдаагийн газрын ажилтнууд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг