Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн байгууллагуудын дарга захирал, эмийн сангийн эрхлэгч нарт тодорхой үүрэг чиглэл өглөө.

Эмнэлэг, эмийн сангийн удирдлагуудад хүргүүлж буй тус чиглэлд:

-Үйлчлүүлэгч иргэнийг даатгуулагч мөн эсэхийг тодорхойлохдоо /health.gov.mn/ сайтаас регистрийн дугаараар шалгаж, даатгуулагч мөн тохиолдолд даатгуулагчаас эрүүл мэндийн дэвтэр шаардахгүй тусламж, үйлчилгээ үзүүлэх,

-Даатгуулагчийн мэдээлэл дээрх сайтад бүртгэлгүй тохиолдолд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн нотлох баримтыг шаардаж нягтлах нь зүйтэй" хэмээжээ.

Ингэснээр даатгуулагчийн мэдээлэл, регистер нь тус сайтад бүртгэлтэй байвал эрүүл мэндийн дэвтэргүй байсан ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой болж байна.