Telegram мессенжерийн сүлжээнд охид бүсгүйчүүдийн нүцгэн дүрс бичлэг, зургийг зардаг нууц сүлжээг бий болгосон Чо Жү Бин гэгч этгээдэд 40 жилийн хорих ял оноожээ.

 Түүний ажиллуулдаг чатыг 1200 гаруй хүн ашиглаж, үйлчилгээний төлбөрт 1200 хүртэл ам.долларыг төлсөн байсан нь шүүхээр тогтоогдоод байгаа юм.

Энэхүү үйлдэлд 74 бүсгүй хохирогч болсны 16 нь насанд хүрээгүй байжээ

Солонгосын хуулиар гэмт хэрэгтний зүс царайг гаргадаггүй. Гэвч интернэтээр таван сая гаруй хүн шаарлага тавьсны хүчинд БНСУ-ын Цагдаагийн газар уг гэмт этгээдийн хувийн мэдээллийг ил болгосон байна.    

Уг гэмт хэрэгт нийт 100 гаруй хүн холбогдоод байсан юм.

Гэмт этгээдийг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн, айлган сүрдүүлсэн, дарамт үзүүлсэн, хүүхэд хамгааллын, хувийн нууц хадгалах, бэлгийн хүчирхийллээс хамгаалах хууль зөрчсөн зэрэг зүйл заалтаар ялласан юм.

Ял төлөвлөж байх үед  Чо Жү Бин гэгч "Өөрийн гараар зогсоож чадалгүй өдийг хүрсэн тамын амьдралаас минь салгасанд баярлалаа"гэж хэлээд хохирогчдоосоо уучлал гуйж байсан билээ.